Анод, Зоос банк, “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр, Олон овоотын уурхай гэх мэт нэрсээр “чимэглэгдсэн” дуулиант бас сунжирсан сэдэв “Голдман сакс” Монгол Улсыг арбитрын шүүхэд өглөө гэсэн халуун мэдээгээр баяжив. Дэлхийд алдартай “Голдман сакс” хөрөнгө оруулалтын банкийг ихэнх монголчууд Анод, Зоос банк, Олон-Овоотын уурхайн лицензийн будилаантай холбоотойгоор мэдэх болсон.