АНУ-ын поп од Lady Gaga Их Британид Monster Ball аялан тоглолтоо хийхээр боллоо. Тоглолтын тасалбар аль хэдийнэ зарагдаж дууссан бөгөөд үнийг нь хоёр дахин нугалж, шагийн үнээр зарж байгаа аж. Өөрийн гэсэн өвөрмөц хоолой, дүр төрхөөрөө стиль имижээ бүрдүүлж чадсан тэрбээр Их Британийн Brit-Award шагнал гардуулах ёслолоос шагнал хүртсэн нь английн үзэгчид түүний улаан фэн болсныг гэрчилж байна.