ҮР ДҮН: 512491-512500 ХҮРТЭЛ / НИЙТ: 514110

“Дүнжингарав” хурдан морины уралдаан болж байна

Монголын морин спорт уяачдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ”Дүнжингарав” уралдаан өнөөдөр Төв аймгийн Зуунмод хотод болж байна. Уралдаанд их нас, азарга, соёолон насны морьд тоосоо өргөж байгаа юм.

Ахмад волейболчдод хүндэтгэл үзүүлнэ

Bолейболын оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх мягмар гаригт нээлтээ хийх ажээ. Нээлтийн ажиллагаанд ОУОСХ-ны Ерөнхий санхүүч, МОСХ-ны Ерөнхийлөгч Д.Баясгалан, АОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан нар болон 1965 оны Будапештийн Универсиадад анхлан оролцож байсан волейболын ахмад тамирчид оролцоно.

”Барилга-2010” үзэсгэлэн болно

Газрын харилцаа, геодези, зураг зүй, барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн болон хүн амыг орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх дэмжих хүрээнд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газар, “Мишээл групп” ХХК хамтран ”Барилга-2010” үзэсгэлэнг энэ сарын 25-29-нд “Мишээл Экспо” төвд зохион байгуулаар болжээ.

Ерөнхий сайд С.Батболд Австри, Унгар улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны гуравдугаар сарын 8-9-нд Австри улсад айлчилна. Тэрбээр Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо байрлах НҮБ-ын төв, НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага, Олон улсын атомын энергийн агентлаг, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын удирдлагатай уулзана.

“Янжинлам” наадам ирэх сард болно

Монгол Улсын боловсролын их сургуулийн Монгол судлалын сургуулиас хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг шүлэг, яруу найргийн “Янжинлхам” улсын уралдаан ирэх сарын эхээр болно. Их, дээд сургууль, коллежийн шүлэг, яруу найраг сонирхдог оюутан, залуучууд шилдэг шүлгээ сойх боломжтой юм.

Ардын төлөөлөгчдийн 11 дэх чуулганы гуравдугаар хуралдаан

Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн чуулганын (БХАТЧ) Байнгын хорооны дарга У Банга, Ардын улс төрийн зөвлөлдөх Хятадын зөвлөлийн Бүх Хятадын хорооны (АУТЗХЗБХХ) дарга Цзя Цинлинь, Хятадын коммунист намын Төв хорооны Байнгын хорооны дарга Ли Чанчунь, БНХАУ-ын орлогч дарга Си Цзиньпин нар БХАТЧ-ны 5-ны өглөөний хуралдаан дээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябаогийн тавьсан илтгэлийг Аньхой, Бээжин, Сычуань ба Шанхай төлөөлөгч нартай хамт хэлэлцэн ярилцав.

Загвар өмсөгч Naomi Campbell-ийн ээлжит танхайрал

Их Британийн загвар өмсөгч 39 настай загвар өмсөгч Наоми Кэмпбэлл урьд нь гэрийн үйлчлэгчдээ гар хүрч таван өдөр олон нийтийн ажил хийхээр шийтгүүлсэн. Мөн тэрбээр уур уцаараа барьж сурах хичээлд явж байсан юм. 2008 онд Английн нисэх онгоцны буудалд танхайран, цагдаагийн ажилтантай ам зөрж 200 цаг олон нийтийн ажил хийж байсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж