Өнгөрсөн ням гаригт Америкийн кино академийн дээд шагнал ”Оскар” гардуулах ёслол Лос Анжелес хотын ”Кодак” кино театрт боллоо.
Өнгөрсөн ням гаригт Америкийн кино академийн дээд шагнал ”Оскар” гардуулах ёслол Лос Анжелес хотын ”Кодак” кино театрт боллоо.
Оросын хөлбөмбөгийн ерөнхий дасгалжуулагчаар Английн үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, итали мэргэжилтэн Фабио Капеллог авах оролдлого бүтэлгүйтэв.
Бразилийн залны хөлбөмбөгийн тамирчин тоглолтын үед шархдаж, гэмтэл авсны улмаас нас баржээ. Энэ тухай Associated Press мэдээлж байна.
Энэ оныг “Бүх нийтийн хөгжмийн боловсролын төлөө хамтдаа” уриатай ажиллаж байгаа Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулга энэ сарын 18-нд “Дэлхий хөгжмийн дээжис” нэртэй өвөрмөц тоглолт хийх гэж байна.
Оюутолгойн орд газрын ашиглалтыг эхлүүлэхээр Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаас хойш нэлээд их хүлээлт үүсээд байгаа.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Европын зарим улсад албан ёсны айлчлал хийхээр явах замдаа ОХУ-ын нийслэл Москва хотноо түр буудаллаж, Худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга, ОХУ-ын Тээврийн сайд И.Е.Левитин, “Росатом” цөмийн эрчим хүчний улсын корпорацийн ерөнхий захирал С.В.Кириенко, “Ростехнологи” улсын корпорацийн ерөнхий захирал С.В.Чемезов нартай ажлын уулзалт хийв.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд анхны ажлын айлчлалаа 2010 оны гуравдугаар сар 8-ны өдөр Бүгд Найрамдах Австри Улсаас эхэллээ. Ажлын айлчлалын хүрээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Вена дахь салбар төвийн захирал Антонио Мариа Костатай уулзлаа.
Ерөнхий сайд С.Батболд Европын стандартуудыг бүхий л салбарт нэвтрүүлэхийг зорьж байгаа. Энэ бодлогоо хэрэгжүүлэхийн тулд НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-тай хамтран ажиллахаар болов.
Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд С.Батболдод Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Удирдлагын газрын дарга Дэвид Уоллер бараалхлаа. Уулзалтын үеэр Олон улсын атомын энергийн агентлагаас Монгол улсыг хорт хавдартай тэмцэх Азийн бүсийн жишиг төвөөр шалгаруулсныг Дэвид Уоллер албан ёсоор мэдэгдэж баяр хүргэв.
Өнгөрсөн баасан гаригт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт олны анхаарлыг татсан нэгэн онцгой үдэш болсон нь балетын гоцлооч Г.Цолмонгийн уран