ҮР ДҮН: 512111-512120 ХҮРТЭЛ / НИЙТ: 514302

Зөвхөн гадаадын иргэд казино тоглоно

УИХ-ын гишүүн Д.Загджав, Д.Кёкүшюзан Батбаяр нар Казиногийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барив. Тэд УИХ-ын гишүүн З.Алтай, Б.Батбаяр, Г.Баярсайхан, Р.Буд, Х.Жекей, Д.Хаянхярваа, Ц.Цэнгэл, Ж.Энхбаяр нартай хамтран энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дүрмийг батлах хуулийн төслийг өргөн барив

Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барилаа.

“Бурхдын ордонд намайг…” тоглолт болно

ДБЭТ-ын гоцлол дуучин Ш.Наранчимэг гуравдугаар сарын 18-ны өдөр дуурийн театрын тайзнаа “Бурхдын оронд намайг…” нэртэй уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тэрбээр 2006 онд Италийн Ром хотод Санта Чилийн консерватурт мэргэжил дээшлүүлж, Дуурь бүжгийн эрдмийн театрт 2003 оноос дуулж, сопран буюу эмэгтэй цээл хоолойгоор дэлхийн алдартай олон дууриудын гол болон туслах дүрүүдийг бүтээж байсан юм.

Арсеналийн дасгалжуулагч өрсөлдөгчөө захиалжээ

Лондоны ”Арсенал”-ийн ерөнхий дасгалжуулагч Арсен Венгер Аваргын лигийн 4/1-ийн тоглолтод түүний багийн өрсөлдөгчөөр Английн ”Манчестер юнайтед” үгүй бол ”Челси” байгаасай гэж хүсч байна. Энэ тухай өчигдөр ”AFP” мэдээллээ.

Британийн сан хуучин номнуудын цахим каталоги хийжээ

Британийн соёл урлаг болон түүхийн үнэ цэнэтэй ховор бүтээлийг хадгалж үлдэх зорилгоор үйл ажиллагаагаа чиглүүлдэг ”National Trust” сан хуучны номнуудын цахим каталоги гаргажээ. Тус сангаас мэдээлж байгаагаар бол энэ цахим каталогт 150 мянга гаруй хуучин ном багтсан байна.

Гавьяат жүжигчин Т.Баясгалан Төрийн ордон руу гүйдэлтэй болов

“УИХ-ын гишүүн, кекүшюзан Д.Батбаярын гэргий болсноос хойш гавьтай уран бүтээл гараасаа гаргасангүй” гэх хатуухан шүүмжлэлийг фэнүүдээсээ сонсоод байгаа Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Баясгалан ойрмогхоноос Төрийн ордон руу ойр ойрхон очих болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж