ҮР ДҮН: 512091-512100 ХҮРТЭЛ / НИЙТ: 514152

Дэлхийн хамгийн өндөр настан

Магадгүй энэ эмгэн энэ дэлхийн хамгийн өндөр настай нь ч байж болох юм. Түүний 130 настайг нь баталсан гэрчилгээ болон паспортын хуулбар одоо ч хадгалагдаж үлджээ. Тэрээр олон зээ хүүхдүүдийнхээ хамтаар уулын мухарт амьдарсаар өдийг хүрчээ. Өндөр наслалтын дээд амжилтыг тогтоох магадлалтай эмгэн маань хүүхдүүдтэй тоглож, бас зуун грамм татсан шиг ануухнаараа байна.

Талибанийн дайчин нээлттэй ярилцжээ

Талибанийн дайчид тэр болгон ил тод ярьдаггүй ч энэ дайчин эр харин Би би си-ийн сурвалжлагчтай нээлттэй ярилцжээ. Энэ эр олон улсын цуваа руу довтолж, хянан шалгах харуулын цэргийг довтлон олон хүний аминд хүрснээ нуухгүй байна. Харин Засгийн газаас нь тэдэнд ажлын байр болон аюулгүй байдлаар хангахаа амласан тул тайван амьдралд орж байгаа гэнэ. Гэвч талибанчуудаас болсон тулаан хядаан тасрахгүй л байсаар…

Баруун, зүүнийг холбосон шинэ төмөр замд 14 тэрбум ам.доллар хэрэгтэй

Ардчилсан хүчний холбооны “Хөгжлийн бүс” салбар хуралдаанаар Монгол Улсын ирээдүйн хөгжлийн төлвийн талаар төлөөлөгчид ярилцлаа. Гол илтгэгч, УИХ-ын гишүүн Д.Одхүүгийн газрын зураг дэлгэн танилцуулснаар бол Монгол орны Дорнын талаас баруун хойд хилийн орчмын Баян-Өлгий, Увсын зааг нутгийг хүртэл, улсын нутгийн өмнөд этгээдийг эмжин дугуй хэлбэрээр оршсон газрын тосны асар баян ордтой аж.

Ардчилсан хүчний холбооны анхдугаар их хурлаас гаргасан уриалга

Өнөөдөр төрийн ордонд хуралдсан Ардчилсан Хүчний холбооны анхдугаар Их хурлаас уриалга гаргалаа. Анхдугаар их хурлын хүрээнд Хөжлийн бүс, Шинэ Улаанбаатар, Нийгмийн салбарын шинэчлэл, Байгаль экологи, Шинэ хөдөө, Улс төр эрх зүйн шинэчлэл гэсэн тодорхой асуудлуудаар салбар хуралдаануудыг зохион байгуулж, салбар хуралдаануудаар хэлэлцсэн асуудлыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дараах уриалгыг гаргажээ.

Ерөнхийлөгч ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2010 оны хоёрдугаар сарын 27-оос гуравдугаар сарын 4-ний өдрийг хүртэл өвөлжилт, хаваржилт хүндэрсэн Баянхонгор, Завхан, Говь-Алтай, Ховд, Увс, Хөвсгөл, Орхон зэрэг нийт долоон аймагт ажиллан, нөхцөл байдалтай танилцаж, малчид, иргэдтэй уулзсан билээ.

Гишүүн С.Бямбацогт Сангийн сайдад асуулга тавив

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Сангийн сайд С.Баярцогтод бондын асуудлаар асуулга тавилаа. Тэрбээр “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн долдугаар зүйлийн 1-ийн 13 дахь заалтыг үндэслэн Танд дараахь асуулгыг тавьж байна.

Сөрөг хүчин нэг сая хүнийг Бангкокийн гудамжинд гаргана

Дарангуйллын эсрэг ардчил­лын төлөөх сөрөг хүчний нэгд­сэн фронт (улаан цамцтанууд) ирэх 14-ний өдөр Засгийн газрын эсрэг жагсаалд нэг сая хүртэл хүнийг гарган Апхисита Веча­чивагийн Засгийн газрыг унатал эсэргүүцлээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэнийг орон нутгийн хэвлэ­лүүд бичиж байна.

Ирэх сарын 1-нд нөөцийн мах худалдаанд гарна

Нийслэлчүүдийн махны хэрэгцээнд энэ жил 2700 тонн мах /200 тонн хонь, 700 тонн ямааны мах/ бэлтгэсэн. Гэсэн ч одоо хэр нь худалдаанд гараагүй байна. Бэлтгэх захирамжийг Хотын дарга гаргасан ч хэзээнээс, хаана, нэг килограммыг хэдэн төгрөгөөр худалдаалахыг ярилцаж байгаа гэнэ.

Жононгийн бэлгийг нохой залгичихжээ

Британийн жонон Уильямын найз бүсгүйдээ бэлэглэсэн сувдан шигтгээтэй эртний ээмгийг бүсгүйн нохой кокер-спаниель орных нь дэргэдэх ширээн дээрээс үнхэн жажилж байгаад залгичихжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж