ҮР ДҮН: 511871-511880 ХҮРТЭЛ / НИЙТ: 514320

Асашёорюү: Миний хоёр дахь амьдрал эхэлж байна

Өнөөдөр эх орондоо ирээд буй их аварга Асашёорюү Баянгол рестораны ард байрлах мэдээллийн танхимд хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж, тэдний сонирхсон асуултад хариуллаа. Энд Монголын хэвлэл, мэдээллийн байгууллагуудаас гадна Японы сэтгүүлчид, телевизийнхэн ирсэн байлаа.

”Хөдөлгөөнт холбоонд суурилсан онлайн контентын хөгжүүлэлт” сэдэвт уралдаан болно

Монголын ирээдүй болсон оюутан залуус мөн програм хөгжүүлэгчдийн идэвхи чармайлт, хүсэл сонирхлыг дэмжих, шинэлэг санаа, санаачлагыг амьдралд нэвтрүүлэх боломж олгох, оюуны үйлдвэрлэл, онлайн контентыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хөдөлгөөнт холбоонд суурилсан программ хангамжийн хөгжүүлэлт” уралдаан зарлахаар болжээ.

“Радио тест” нэвтрүүлгийг жолооч нарын 60 хувь нь сонсдог

Замын цагдаагийн газрын дэргэдэх “Авто радио” 96,3 радиогоор шууд явдаг“Радио тест” нэвтрүүлэг дахин жолооч, зорчигч нарын сонорт хүрч эхэллээ. Тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаар олгох үйл ажиллагаа Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны харьяа Авто тээврийн газарт шилжсэнээс хойш дээрх нэвтрүүлгийг түр хугацаагаар завсарлаад байсан юм.

Асашёорюү Д.Дагвадорж маргааш Төрийн өндөрлөгүүдтэй уулзах бололтой

Японы мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга асашёорюү Д.Дагвадорж “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсаныхаа дараахан Төрийн ордонд ирж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нартай уулзана гэсэн урьдчилсан мэдээлэл цацагдаад байсан ч маргааш болж, хойшлогджээ.

Автомашин бензин идэх биш агаараар амьсгалдаг болжээ

Сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээнд нефтийн нөөц багасч, үнэ өсөхийн хэрээр нефтийн бус альтернатив төрлийн шатахуун, байгаль экологид ээлтэй өөр төрлийн эх үүсгэврүүдийг хайх, ашиглах явдал мөрөөдөл, туршилт бус өдөр тутмын хэрэглээ болсоор байна.

Асашёорюү Г.Алтантүрүү нар хээр хононо

25 дугаар суваг телевизийн “Танайд хоное” нэвтрүүлгийн санаачлагч, сэтгүүлч Г.Алтантүрүү их аварга Асашёорюүд “Танайд хонож болох уу” гэсэн хүсэлт тавихад “Эр хүн байна даа, хээр сайхан цай чанаж хоноё л доо” гэж ихэд уриалагхан хариуллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж