ҮР ДҮН: 511741-511750 ХҮРТЭЛ / НИЙТ: 514321

Волапюк гэж юу вэ?

Энэ үгээр хүн төрлөхтний анхных болох олон улсын зохиомол хэлийг нэрлэдэг. Баварийн Литцельшгеттен хотын утга зохиолын сонин 1879 оны тавдугаар сарын нэгэн дугаартаа “Дэлхийн бүх үндэстний боловсролтой хүмүүст зориулагдсан дэлхийн хэл ба хэлний дүрмийн төсөл” нэртэй хавсралт гарсан байлаа.

Гуравдугаар сарын 14

Андорра гэх бичил вант улсын Үндсэн хуулийн өдөр. Үндсэн хуульт хаант засаглалтай. Андорраг Францын Ерөнхийлөгч ба Каталоны хамба удирддаг.
“Пи” тооны олон улсын өдөр.
π ≈ 3,141 592 653 589 793 238 462 643 383 279 502 884197 169 399 375
Тойргийн уртыг түүний диаметрт харьцуулсан π тооны өдрийг өнөөдөр дэлхийд тэмдэглэдэг.

Энэтхэгт Эйфелийн цамхагтай адил байшин босно

Энэтхэгийн Мумбай хотын Prabhadevi дүүрэгт 275 метрын өндөртэй Парисийн Эйфелийн цамхагийг дуурайлгасан байшинг босгох гэнэ. The Economic Times сонинд бичснээр 0,6 гектар талбайд 90 давхар өндөр байшинг босгох бөгөөд нэг давхарын өндөр нь гурван метр байх юм байна.

Пакистанд хийгдсэн аллагаар 10 хүн амиа алджээ

Пакистаны Сват голын хөндийд амиа золиослогч дэлбэрэлт үйлдэх үеэр наад зах нь 10 хүн амиа алдсан байна. Орон нутгийн засаг захиргааны төв Сайду Шариф хотод тэр террорист тэсрэх төхөөрөмжөө ажиллуулжээ. Аллага гуравдугаар сарын 13-ны өглөө гарсан ба амь үрэгдэгсэдээс гадна 37 хүн шархадсан байна.

Аймаг, дүүргүүдийн Ардчилсан намын хороодын сонгууль болж байна

Ардчилсан намын аймаг, дүүргүүдийн намны хорооны ээлжит сонгууль өнөөдөр болж байна. Намын удирдлагаас өгсөн хуваарийн дагуу аймаг, дүүргийн намын хороодын ротаци буюу ээлжит сонгуулийг энэ сарын 14-ны дотор явуулж дуусгах ёстой.

Афганистанд ээлж дараалсан алан хядлага гарсаар…

Афганистаны Кандагар хотноо алан хядагчдын ээлж дараалсан дайралт болж олон хүний амь үрэгдлээ. Эмнэлгийн ажилтнуудын гаргасан албан мэдээгээр бол 30 хүн нас барж, 46 хүн гэмтсэн байна. Алан хядагчид нэгэн зэрэг 4 дайралтыг өөр өөр газруудад хийсний хамгийн их хөнөөлтэй нь Кандагарын төв хорих газрыг чиглэсэн дайралт байсан байна.

Залуучуудын УАШТ Сэлэнгэ аймагт болно

Монголын чөлөөт бөхийн холбооноос зохион байгуулах насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх зургадугаар сарын 04-06-нд Дархан-Уул аймагт зохион байгуулахаар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж