ҮР ДҮН: 511631-511640 ХҮРТЭЛ / НИЙТ: 514338

“Сор” ХК-ийн хувьцааны ханш өсчээ

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар 24 ХК-ийн нийт 78.1 сая төгрөгийн үнийн дүн бүхий 93.1 мянган ширхэг хувьцаа арилжигдлаа. ТОР-20 индекс 9373.04 нэгж болж, өмнөх өдрөөс 39.24 нэгжээр өсчээ. “Сор” ХК-ийн үнэт цаасны ханш 14.94 хувь өсч, “Зоос гоё” ХК-ийн үнэт цаасны ханш 6.25 хувь буурсан байна.

Албан тушаалын хэргийг авлигын хэрэгт хамааруулахаар болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Г.Ганзориг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын албаны дарга Л.Батжав, Авлигатай тэмцэх газрын дэд дарга Д.Сундуйсүрэн, Цагдаагийн академийн зөвлөх багш С.Жанцан, мөн академийн багш Ж.Болдбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Аюултай болон эмнэлгийн хог хаягдлын талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ

Манайханд хог хаягдлыг ялган ангилах талаар ойлголт огт байдаггүй. Ялангуяа эмнэлгийн болон аюултай хог хаягдлыг тусад нь хаях учиртай ч дүрэм журам төдийхөн байгаагаас орон сууцны хороолол дундаас нярайлсан эхийн эхэс, зулбасан хүүхэд хүртэл олдож дуулиан шуугиан тарих нь бий.

Тайландад дахин сонгууль явуулахыг шаардасан жагсаал болж байна

Тайландын нийслэл Бангкок хотын гудамжаар 100 гаржй мянган хүн оролцсон сүрт жагсаал өнгөрөгч амралтын өдрүүдээс эхлэн үргэлжилсээр байна. Нийслэлд нь амгалан тайван байдал алдагдаж байгаа учраас жирийн иргэд болзошгүй мөргөлдөөнөөс зугатах бэлтгэлээ хийж эхлэх болсон гэж гадаадын мэдээллйин агентлагууд мэдээлж байгаа юм.

Казахстанд Нефть, байгалийн хийн яамыг байгууллаа

Казахстанд Нефть, байгалийн хийн яам байгуулж буйгаа тус орны Ерөнхийлөгч Нурсалтан Назарбаев Засгийн газрын гишүүд ба акимуудтай (орон нутгийн засаг захиргааны тэргүүн) зөвлөлдөхдөө мэдэгдсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж