ҮР ДҮН: 511621-511630 ХҮРТЭЛ / НИЙТ: 514338

Контадор “Парис-Ницца”-гийн уралдаанд түрүүллээ

Мэргэжлийн дугуйн спортын “Tour de France” уралдааны аварга Альберто Контадор Францын Парис хотоос Ницца хүртэлх уралдаанд ерөнхий дүнгээр тэргүүлж, эхний гурван байрыг Испанийн тамирчид эзэллээ.

Эхнатон эв эрүүл байсан нь тогтоогджээ

Египетийн эрдэмтдийн бараг хоёр жилийн туршид хийсэн ДНК-ийн шинжилгээгээр Эхнатон генетикийн ямар нэгэн өвчингүй байсныг тогтоосон байна. Ойрын үед шинжээчид Эхнатоны талаар бүр ихийг мэдэж авахын тулд өөр хэдэн шинжилгээг хийхээр болжээ.

Монгол зургийн үзэсгэлэн нээгджээ

Занаду Арт галерейгаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг монгол зургийн хамтарсан үзэсгэлэн энэ сарын 11-нд нээлтээ хийжээ.

Тариачин бүсгүйн гунигт хайрын түүх

Өнгөрсөн ням гаригт Дуурь бүжгийн эрдмийн театрынхан А.Аданы “Жизель” бүжгэн жүжгийг тайзнаа дахин амьдруулав. Тариачин бүсгүй Жизелийн гунигт хайрын түүхийг энд өгүүлдэг. Бүжгэн жүжгийн үйл явдал жижигхэн тосгонд өрнөдөг.

iPad-ын “том ах” iTable

“PQ Labs” энэ удаад мэдрэгчтэй дэлгэцний G3 технологио кофений ширээнд ашиглалаа. Дэлхийн хамгийн нимгэн, мулти-мэдрэгч бүхий энэхүү iTable гэх кофений ширээ нь дундаж зөөврийн компьютероос 1.25 сантиметраар зузаан юм.

БТСГ-ын дарга Ч.Наранбаатар даамчидтай уулзлаа

Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар өнөөдөр БНХАУ-ын Хөлунжян мужийн Ичунь хотноо болсон зуун буудалт даамын гурван улсын анхдугаар уулзалт тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг хүлээн авч уулзан баяр хүргэлээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж