ҮР ДҮН: 511431-511440 ХҮРТЭЛ / НИЙТ: 514302

“Ньюанс”-ынхан тоглолтын сюрпризээ нууцалж байна

Жил бүрийн гуравдугаар сарын 27-нд олон улсын театрын өдөр тохиодог. Театрын өдрийг угтан “Ньюанс” хамтлаг тоглолтоо хийдэг уламжлалынхаа дагуу “Анжелина” нэртэй поп опера тоглолтоо үзэгчдэдээ өргөн барих гэж байна. Тоглолт энэ сарын 24, 25-ны өдрүүдэд Дуур бүжгийн эрдмийн театрт болох бөгөөд уг хамтлаг анх удаа дөрвөн гишүүнтэйгээр тоглохоороо онцлог юм.

Бэкхэмийн хагалгаа амжилттай болжээ

Английн нэрт хөлбөмбөгч Дэвид Бэкхэмийн өсгийний шөрмөсийг залгах хагалгаа хийсэн мэс заслын мэргэжилтэн хагалгаа амжилттай болсон талаар мэдэгджээ. Бэкхэмийн өсгийний шөрмөс тасарсан учир тэрбээр хагалгааны дараа дээд тал нь зургаан сар хүртэлх хугацаанд хөлбөмбөгийн талбайгаас хөндий байх шаардлагатайг мэс заслын эмч Сакари Орава зөвлөсөн байна.

“Айвенхоу майнз” компаниас Оюутолгой төслийн ажлын хэсгийнхэнд хариу өгчээ

“Айвенхоу майнз” компаниас Оюутолгой төслийн ажлын хэсгийнхэнд хариу өгчээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийнхэн Оюутолгой төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс ямар шалтгаанаар буцаасан талаарх мэдээллийг өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр сонсч, улмаар хөрөнгө оруулагч талыг ажлын 10 хоногт багтаан хариу ирүүлэхийг хүссэн юм.

Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн болно

Цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн маргааш Спортын төв ордонд болох ажээ. 32 дахь удаагаа багачуудын дунд зохион байгуулж буй уг тэмцээн маргааш Спортын ордны А зааланд 10.00 цагаас эхлэх юм.

АНУ-ын хууль тогтоогчид юанийн “тоглолт”-ын эсрэг арга хэмжээ авахыг шаардлаа

Өнгөрч буй даваа гаригт АНУ-ын хоёр намын 130 гаруй хууль тогтоогчид нэгдэн Хятадын “валютын тоглолтын эсрэг“ яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна гэж Обамагын засгын газрын дээд албан тушаалтнуудаас шаардлаа “Ройтерс” мэдээлсэн байна. Хятадын валютын тоглолт Америкийн эдийн засагт асар хүчтэй нөлөөлөх эрсдэлтэй.

“HI-Fi Records”-ын шилдэг 10 цомог

“Hi-Fi Records”-ын хөгжмийн сүлжээ дэлгүүрээр худалдаалж буй шилдэг цомгууд. Өнгөрсөн долоо хоногт борлуулалтаараа тэргүүлсэн шилдэг 10 цомгийг танилцуулж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.hi-fi.mn сайтаас авч болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж