ҮР ДҮН: 511321-511330 ХҮРТЭЛ / НИЙТ: 515548

Аварга загасны дайралт

Өмнөд Африкийн эрэг орчим давалгаа дамжин гулгагч самбараар зугаацаж байсан залуусын нэг рүү хоёр ч аварга загас дайрч усны гүн рүү чирж орсон байна. Хамт байсан найз нь түүнийг амиа алдсан байх гэж бодох зуур нөгөөх нь хүнд шархтай гарч ирсэн гэнэ.

Хан-Уул дүүрэг бичил бизнесийг дэмжиж байна

Монгол Улсын Засгийн газраас 2009 оныг “Үйлдвэржилтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан нийслэл, дүүргийн төр захиргааны байгууллагуудаас олон ажил зохион байгуулсан нь 2010 онд мөн үргэлжилж байна.

“Киви” АНУ-ыг зорьжээ

Он гарсаар тав дахь цомгийнхоо ажилд орсон “Киви” хамтлагийн бүсгүйчүүд АНУ-ыг зорьжээ. Тэд “Хүсэл” нэртэй цомогт багтсан зарим дууныхаа клипний зураг авалтыг тус оронд хийх гэж байгаа аж.

“Дэв” кино нээлтээ хийнэ

Монголын кино урлагт шинэ уран бүтээл болох “Дэв” уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Уг бүтээлийг бие даасан уран бүтээлчдийн нэгдэл болох “CINEBOX” арт групп бүтээсэн бөгөөд уран сайхны киногоор нийгмийн гол хөдөлгөгч хүч болох залуус архины зохисгүй хэрэглээ, хөнгөн амьдрал, атаа жөтөө, өнгө мөнгөнөөс болж бий болгосон сайхан амьдралаа санаанд оромгүй байдлаар үгүй хийж байгааг харуулсан ажээ.

Саудын Арабад “Аль-Каида”-гийн томоохон салбарыг бут ниргэв

Тус орны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Аль-Каида” бүлгийн томоохон үүрийг эрх баригчид илрүүлэн бут ниргэжээ. Саудын Арабын Дотоод хэргийн яамны мэдээгээр уг алан хядах байгууллагад 101 хүн орж байжээ. Тэдний 47 нь Саудын иргэд байна. Нэгжлэгээр тэднээс “шахидын бүс”, зэр зэвсэг, цахим төхөөрөмж ба баримт бичгийг хураав.

Талибан Афганы Засгийн газартай хэлэлцээрт ороогүй гэв

“Талибан” хөдөлгөөн өөрсдийн төлөөлөгчдийг Ерөнхийлөгч Хамид Карзайтай хэлэлцээр хийгээгүй гэж гуравдугаар сарын 23-ны өдөр мэдэгдсэн ажээ. “Талибан”-ы хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахид мэдэгдэхдээ тус орны нутагт гадаадын цэрэг байгаа цагт талибууд албан ёсны засагтай хэлэлцээрийн ширээний ард суухгүй гэсэн байна.

Энэтхэгийн маоистуудын үзэл сурталч амиа хорложээ

Энэтхэгийн Марксист-Маоист нууц байгууллагыг үндэслэгч Кану Саньял (Kanu Sanyal) амиа хорлосон тухай AFP мэдээлжээ. Маоистуудын гол үзэл сурталч 78 настай Саньял Баруун Бенгалын босогчдын хяналтад байдаг тосгоныхоо байранд өөрийгөө дүүжилсэн байв.

Иргэний танхимын хэлэлцүүлэг үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр Ерөнхийлөгчийн санаачилсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийн хуралдаан болж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж