ҮР ДҮН: 511151-511160 ХҮРТЭЛ / НИЙТ: 514035

Йеменд “Аль-Каида”-гийн хоёр өндөр тушаалтанг устгажээ

Йемений нисэх хүчин агаараас цохилт өгөх үеэр тус орны өмнөд нутгийн нэгэн тосгонд “Аль-Каида”-гийн хоёр даргыг 30 дайчны хамт устгасан байна. Йемений нийслэлээс 480 км-ын зайд байгаа тосгоны нэгэн байшинд террористууд цугларсан мэдээ аваад нисэх онгоц бөмбөгдсөн байна.

Чилийн иргэдийн 80 хувь нь тог, цахилгаангүй байна

Саяхан энэ сарын 14-ний ням гаригийн цуврал, хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн нутаг дэвсгэрт цахилгаан тасарч, 17 сая хүн цахилгаангүй хоцорлоо. Чилийн хойд хэсгийн Атакама цөлөөс өмнөд хэсгийн Чилио арал хүртэлх хоёр мянга орчим км нутаг дэвсгэрт цахилгаан тасарсан юм.

Палестины талбайг террористын нэрээр нэрлэв

Палестины түр нийслэл Рамалла хотын нэгэн талбайг 1978 онд Израилийн автобусыг барьцаалах ажиллагааг удирдсан Далаль аль-Муграби гэх нэгэн террор эмэгтэйн нэрээр нэрлэсэн тухай The Jerusalem Post мэдээлжээ. Тэр эмэгтэйн удирдсан гэмт бүлэглэлийн барьцаалах ажиллагааны үеэр 37 энгийн иргэд амиа алдаж байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж