ҮР ДҮН: 511021-511030 ХҮРТЭЛ / НИЙТ: 514034

Дэвид Бэкхэм дэлхийн аваргад дасгалжуулагчаар оролцож магадгүй

Өмнөд Африкт болох хөлбөмбөгийн дэлхийн аваргад хагас хамгаалагч Бэкхэм дасгалжуулагчаар оролцож магадгүй боллоо. Хамгийн сүүлд авсан мэдээгээр Английн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Фабио Капелло дээрх тэмцээний үед багийнхаа нэг дасгалжуулагчийн орон тоон дээр ажиллахыг түүнд санал болгосон байна.

Мадонна Британийн хатан хаан Елизабета II-оос Букингемийн ордонд кино зураг авах зөвшөөрөл гуйна

Америкийн дуучин Мадонна Английн хаан Эдуард VIII, америк бүсгүй Уиллис Симпсон нарын хайр сэтгэлээр сэдэвлэсэн кино хийхээр болсныг өмнө нь бид мэдээлж байсан. Тэгвэл нэрт дуучин маань энэ зундаа багтаан WE нэртэй киноныхоо зургийг авч эхлэх бодолтой байгаа бөгөөд зураг авалтынхаа нэг хэсгийг Букингемийн ордны тансаг өрөөнүүдэд хийхээр төлөвлөж байна.

Кейт Уинслет болон Сэм Мендес нарын дундуур “хар муур гүйжээ”

Холливудын жүжигчин Кейт Уинслет болон кино найруулагч Сэм Мендес нар гэр бүлээ цуцлуулах шийдвэр гаргажээ. Энэ тухай ”Тэд хэдийгээр салж байгаа ч цаашид бие биеэ хүндэтгэн найрсаг харилцаатай байхаар шийдсэн” гэж Schillings өмгөөллийн товчооны ажилтнууд мэдээлсэн байна.

“Хос эгшгийн уянга” тайлан тоглолт болно

Соёл урлагийн их сургуулийн уртын дуу, хөөмийн ангийн төгсөх дамжааны оюутнуудын хамтарсан “Хос эгшгийн уянга” тайлан тоглолт маргааш 15 цагт Хүүхдийн урлан бүтээх төвд болно.

”Зохиолчид- Оюуны язгууртнууд” үзэсгэлэнгийн нээлт болжээ

”Зохиолчид- Оюуны язгМонголын үндэсний музейгээс санаачилсан “Зохиолчид- Оюуны язгууртнууд” үзэсгэлэн нээжээ. Үзэсгэлэнг зохион байгуулахад Монгол соёлын өв, Боловсролын төв, Олон улсын Пэнийн Монгол дахь төв, Бичиг соёл төв зэрэг байгууллагууд хамтран ажиллажээ.ууртнууд” үзэсгэлэнгийн нээлт болжээ

Британийн эрдэмтэд дахин нэг бүтээлийг Шекспирийнх болохыг тогтоов

Британийн эрдэмтэд дахин нэг бүтээлийг Английн эмгэнэлт жүжгийн зохиолч Уильяам Шекспирийн уран бүтээл гэдгийг зарлажээ. 300 гаруй жилийн өмнө олдсон ”Давхар заль” жүжгийг 18 дугаар зуунаас хойш Шекспирийн бүтээл биш гэж үзсээр ирсэн юм.

Г.Мэнд-Ооёо “Зөөлөн ай” хос цомог гаргажээ

Яруу найрагч Г.Мэнд-Ооёо “Зөөлөн ай” уянгын шүлэг найргийн шинэ цомог гаргажээ. Уг цомогт “Миний зөөлөн ай”, “Он цагийн хүрд”, “ Чам руу би явж байна” , “Хүлээж байгаа ээж”, “Цагаан манан гэгээн гуниг”, “Гол ус тунгалагших цаг” зэрэг 22 шүлэг найраглал нь орсон аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж