Улс дамнасан хакеруудын бүлгэмийн толгойлогч Альберт Гонзалес гэгч этгээд АНУ-ын шүүхээс 20 жилийн ял сонсчээ. Энэ нь кибер гэмт хэргийн түүхэн дэх хамгийн олон жилийн ял гэнэ. Гонзалес болон түүний хамсаатнууд 40 сая ам долларын төлбөрийн картны дугаар олж авахаар корпорацуудын сүлжээнд нэвтэрчээ.