ҮР ДҮН: 510581-510590 ХҮРТЭЛ / НИЙТ: 514044

Уул уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалыг шинэчлэх ажлын хэсэг байгуулагджээ

Уул уурхайн салбар эрчимтэй хөгжихийн зэрэгцээ байгаль орчин маш ихээр сүйтгэж байна. Тиймээс БОАЖЯ-наас байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх талаар хэд хэдэн баримт бичгийг шинэчлэн боловсруулахаар ажиллаж байгаа аж.

Уралдаанд ирүүлсэн бүтээлээр үзэсгэлэн гаргажээ

Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн соёл урлагийн газар, Сөүл хотын соёл, мэдээллийн төв, Монголын Уран Зургийн Галерей хамтран зохион байгуулж буй “Сөүл хотыг хэн сайн мэдэх вэ?” сэдвийн хүрээнд зарласан уралдааны бүтээлээр үзэсгэлэн гаргаж байгаа аж.

Сонирхогчдын боксын залуучуудын ДАШТ-ий бүртгэлийн хугацаа дуусчээ

Ирэх дөрөвдүгээр сарын 23-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд Азербайжан улсын нийслэл Баку хотноо зохиогдох AIBA-гийн дэлхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын бүртгэлийн хугацаа дуусчээ.

АНУ-ын хууль тогтоогчид “Эрүүл мэндийн шинэчлэлийн хууль” баталлаа

Улаанбаатарт даваа гариг эхлэхийн хамт АНУ-ын Вашингтонд зүүн бүсийн цагаар ням гаригын оройны 22 цаг 47 минутанд Төлөөлөгчдийн танхимд гишүүд 219::212 гэсэн санал хураалтын дүнгээр “Эрүүл мэндийн шинэчлэлийн хуулийг” баталлаа.

Янкович “Индиан-Уэллс”-т түрүү авлаа

АНУ-ын Калифорни мужийн Индиан-Уэллс хотноо зохиогдсон WTA-ийн “Masters 1000” тэмцээний ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн Сербийн теннисчин Елена Янкович аваргын төлөө Данийн Каролина Возняцкитай өрсөлдөж, 6-2 6-4 харьцаатай хожсоноор өнгөрсөн жилийн наймдугаар сараас хойш анх удаагаа WTA-ын цуврал тэмцээнд түрүү авлаа.

Месси дахин хет-трикийн эзэн боллоо

Өнгөрсөн шөнө болсон Испанийн Ла лигийн “Барселона” болон “Реал Зарагоза” нарын тоглолтын үеэр Европын төдийгүй дэлхийн шилдэг хөлбөмбөгч Лионель Месси өрсөлдөгчийнхөө хаалганд гурван гоол оруулж, нэг долоо хоногийн дотор хоёр ч удаа хет-трик хийгээд амжлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж