ҮР ДҮН: 510481-510490 ХҮРТЭЛ / НИЙТ: 514051

170.0 тэрбум төгрөгийн бонд гаргах тогтоолын төслийг дэмжив

Засгийн газрын ээлжит хуралдаан гуравдугаар сарын 17-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын төсвийн улирлын чанартай мөнгөн хөрөнгийн дутагдал болон төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор 2010 оны төсвийн жилд 170.0 тэрбум хүртэлх төгрөгийн үнэт цаас гаргаж арилжаалахыг Засгийн газарт зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.

Хэрэглэгчдийн гомдлыг 12-84 тоот тусгай дугаарын утсаар авах болжээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас12-84 тоот тусгай дугаарын утсыг ажиллуулж эхэлжээ. Хэрэглэгчид болон бизнес эрхлэгчдийн дуу хоолойг түргэн шуурхай сонсох, тэдний гомдол саналыг чирэгдэлгүйгээр шийдвэрлүүлэх боломжийг нээж өгөх зорилгоор энэхүү утсыг ажилуулж байгаа аж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж