ҮР ДҮН: 510401-510410 ХҮРТЭЛ / НИЙТ: 515622

Орост алан хядагчид дахин бөмбөг тэсэлжээ

Оросын холбооны улсын нутаг дэвсгэр болох Умард Кавказын Дагестан дахь Кызлярь хотод алан хядагчид хоёр удаа бөмбөг дэлбэлж 9 хүн амь үрэгдлээ гэж олон улсын агентлагууд мэдээлж байна.

Сомалийн далайн дээрэмчид Энэтхэгийн найман хөлөг онгоцыг барьцаалав

Сомалийн далайн дээрэмчид Энэтэхэгийн найман хөлөг онгоцыг зэрэг барьцаалан эзэлсэн тухай Times Now гэх энэтхэг сайт мэдээлсэн байна. Дээрэмчид барагцаалбал 120 далайчдыг барьцаанд авсан ажээ. Хөлөг онгоцнууд Сомалийн боомтоос Дубайн зүг явж байсан гэнэ.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болсныг мэдэгдэв

Оюутолгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар сэтгүүлчдэд мэдээлэл хийж, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ өнөөдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэлж буйг мэдэгдлээ.

Берлусконийн эвсэл зургаан бүсийн орон нутгийн сонгуульд ялав

Ерөнхий сайд Сильвио Берлусконийн толгойлсон “Эрх чөлөөний ард түмэн” ба “Хойд лиг” намуудын эвсэл Италийн 13 бүсийн зургаад нь орон нутгийн сонгуульд яллаа. Пьерлуижи Берсанийн толгойлсон сөрөг хүчний зүүний төвийн Ардчилсан намынхан долоон бүсийн сонгуульд ялжээ.

Сербийн парламент Сребренице дэх үй олноор хөнөөсөн хэргийн төлөө уучлалт гуйлаа

Сербийн парламент лхагва гаригт шилжих шөнө 1995 онд Боснийн мусульмануудыг хоморголон устгасан хэргийг буруутгасан тогтолыг батлав. Уг тогтоолд энд дурьдсан аллагаар амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхнээс уучлалт гуйжээ.

Москва дахь аллагад “Гүржийн мөр” байхыг үгүйсгэсэнгүй

Москвагийн метронд гуравдугаар сарын 29-нд хийгдсэн аллагын мөрдөн байцаалтын явцад “Гүржийн мөр” гарч ирж магадгүй хэмээн ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев мягмар гаригт мэдэгджээ.

Ирэх сард хүн бүр чийрэгжилтийн сорил өгнө

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг үндэслэн Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай Ерөнхийлөгчийн 2010 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 53 дугаар зарлигаар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж