Үндэсний статистикийн хорооны мэдээгээр 2010 оны 2 дугаар сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх сартай харьцуулахад 3.0 хувь, оны эхнээс 5.4 хувь, өмнөх оны мөн үеэс 8.3 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд өмнөх сараас 3.9 хувь, оны эхнээс 6.6 хувь, өмнөх оны мөн үеэс 8.7 хувиар тус тус өссөн байна.