Усан дээрх хурдны дэлхийн дээд амжилтыг эвдсэн аварга том “нисдэг” завины ахмад 40 хоногийн дотор дэлхийг тойрох мөрөөдөлтэй гэнэ. Завь гэхээсээ илүүтэй онгоц мэт харагдах “Hydroptere” нэртэй хувьсгал хийсэн дарвуулт завины ахмад Алаин Тебаултын дараачийн зорилго нь 40 хоногийн дотор дэлхийг тойрон далайгаар аялах ажээ.