АНУ-ын автомашин үйлдвэрлэгч их гурвалын нэг “Ford Motor” компани шөнийн цагаар компьютеруудаа унтрааж, мөнгөө хэмнэж, цахилгааны хэрэглээгээ багасгахаар шийджээ. Компани энэхүү шинэ хөтөлбөрөө “Компьютерийн эрчим хүчний зохицуулалт” хэмээн нэрлэсэн бөгөөд шөнийн цагаар болон амралтын өдрүүдэд ашигладаггүй бүх компьютерийг унтрааж байх гэнэ.