ҮР ДҮН: 510301-510310 ХҮРТЭЛ / НИЙТ: 514060
Тогтвортой амьжиргаа төслийнхөн малчдад туслахаар болов

Тогтвортой амьжиргаа төслийнхөн малчдад туслахаар болов

Дэлхийн банкны суурин төлөөлөгч Аршад Саид, Тогтвортой амьжиргаа-2 төслийн захирал А.Хашцэцэг нар Монголын малчдад зудын гамшгаас учирсан хохирлыг бууруулах шуурхай арга хэмжээ авахаар болсноо сэтгүүлчдэд мэдээлэв. Тогтвортой амьжиргаа-2 төсөл нь бэлчээрийн эрсдлийг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж 800 төсөл хэрэгжүүлжээ.

“Тэмээн поло”-гийн тэмцээн боллоо

Дорноговь аймгийн Сайншанд суманд “Монгол тэмээ-2010” үндэсний их наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Энэ үеэр “Тэмээн поло” тэмцээн болж, Өвөрмонгол болон Монголын зургаан аймаг, 20 багийн 100 гаруй тамирчин оролцож өрсөлдөв.

Жей-Зи “Арсенал”-д хөрөнгө оруулна

Алдарт реппер, продюсер Жей-Зи Английн хөлбөмбөгийн Премьер лигийн “Арсенал” клубт хөрөнгө оруулах бодолтой байгаагаа илэрхийлжээ. Дуучин Бейонсегийн нөхөр, реп суперстар гэгддэг Жей-Зи өдгөө NBA-ын “Нью Жерси Нэтс” багийн хувьцаанаас эзэмшдэг бөгөөд өөрийн хөрөнгөөс 500 сая фунт стерлингтэй тэнцэхүйц хэмжээний мөнгийг “Эмират” цэнгэлдэхэд хөрөнгө оруулах бололтой.

АНУ-ын батлан хамгаалахын компани Британий армийн танкыг үйлдвэрлэнэ

АНУ-ын батлан хамгаалахын компани “General Dynamics” Их Британий армид хөнгөн, шинэлэг танк нийлүүлэх гэрээ байгуулахаар өрсөлдөөд өрсөлдөгч “BAE Systems” компаныг ялж 6 тэрбум ам.долларын гэрээ байгуулах эрх авлаа гэж “Би Би Си” агентлаг мэдээлээ.

Грек Германыг хямрал хүндрүүлж байгаад буруутгаж байна.

Грекийн зээлийн хямрал шинэ шатанд гарч байгаа бололтой. Тэд тусламж хүлээж суухаас гадна хямрал даамжирч байгаа бурууг еврозоны орнуудад тохож байгаа ба нэн ялангуяа Герман Грекийн эдийн засаг сэргэхэд саад хийж байна гэж буруутгаж байна гэж “Reuters” агентлаг мэдээллээ.

ФИФА ирэх дөрвөн жилд 3.9 тэрбумын ашиг олно хэмээн тооцоолжээ

Бразилийн харилцаа холбооны Ой компани 2014 оны ДАШТ-ий спонсор болсон байна. Энэ нь түүхэнд анх удаагаа хөлбөмбөгийн ДАШТ-ийг Бразилийн компани ивээн тэтгэж байгаа хэрэг болсон аж. 2014 оны ДАШТ Бразил улсад зохион байгуулагдахтай холбогдуулан тус улсын хамгийн том утасны компани ивээн тэтгэгч болох хүсэлтээ тавьж ФИФА түүнийг нь энэ даваа гарагт баталжээ.

Машерано ”Ливерпүүл”-тэй гэрээгээ сунгахад ойрхон байна

Супер сандэй буюу өнгөрөгч бүтэн сайнд 153 дахь удаагийн ”Ливерпүүл”- ”Манчестер Юнайтед” багийн тулаанд Антонио Валенсиа дээр алдаа гаргаж, багийнхаа ялагдалд хувь нэмэр оруулсан Хавиэр Машерано багтаа үлдэх магадлал өндөр байна.

Ширээний теннисний дасгалжуулагч С.Галбадрах мэргэжил дээшлүүлнэ

ОУОХ-ноос зохион байгуулдаг дасгалжуулагчийн мэргэжил дээшлүүлэх дээд курст Монголын Ширээний теннисний холбооны дасгалжуулагч С.Галбадрах суралцахаар боллоо. Тэрээр 3 сарын хугацаанд Унгарын Будапешт хотын Семмелвайсын их сургуульд суралцаж, ширээний теннисний дасгалжуулагчын мэргэжлээр онол дадлагын хичээлийг үзэх юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж