Эцэг, эх болж, үрийн зулай үнэрлэнэ гэдэг хэн бүхний хувьд эрхэм дээд жаргал билээ. Гэхдээ шинэ залуу, туршлагагүй аав, ээж нар өхөөрдөм бяцхан хүүхдийнхээ уйлж буй шалтгааныг тэр бүр мэддэггүй. Үнэндээ ч уйлж өөрийгөө илэрхийлэх нялх үрс чухам юу хүсч байгааг тодорхойлно гэдэг хүндрэлтэй, хий дэмий сэтгэл түгшиж, санаа зовох үе цөөнгүй гардаг билээ.