ҮР ДҮН: 510071-510080 ХҮРТЭЛ / НИЙТ: 514051

ИНЕГ-ын даргаа С.Батмөнхийг дахин томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар С.Батмөнхийг дахин томилсон байна. Тэрбээр 2006-2009 оны хоёрдугаар сар хүртэл энэ албыг хашиж байсан юм.

Хятад улс эмэгтэй тэрбумтны тоогоор дэлхийд тэргүүлж байна

Хөрөнгө нь арван оронтой тоонд хүрсэн тэрбумтан эмэгтэй дэлхийд 14 байдгийн тал нь Хятад улсынх гэж гэж “Forbes” сэтгүүл Гонгконгоос мэдээллээ. Хятадад “Эмэгтэйчүүд тэнгэрийн талыг өргөдөг” гэсэн Мао Зедун даргын үгийг хүмүүс их ишлэдэг.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Баян-Өлгий аймгийн Буянт сумын малчин Б.Амаржаргалын хот айлын хаваржилтын байдалтай танилцлаа.

Мал төллөлт 100 хувьтай байна гэсэн сайхан мэдээгээр эдний хот айл Ерөнхийлөгчийг угтлаа. Өнгөрсөн жил 2000 гаруй малтай байсан Б.Амаржаргалынх энэ жил 1300 гаруй малтай болжээ.

Д.Хосбаяр: “Сүхбаатарын хөгжил- бизнес форум”-ыг ирэх сард зохин байгуулна

Орон нутгаас анх удаа Сүхбаатар аймгаас санаачлан “Сүхбаатарын хөгжил-бизнес форум”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Энэ талаар Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч Д.Хосбаяртай ярилцлаа.

Ерөнхийлөгч Баян-Өлгий аймгийн Буянт суманд ажиллав

Ерөнхийлөгч Баян-Өлгий аймгийн Буянт суманд ажиллав

Баян-Өлгий аймагт ажиллаж буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Буянт суманд очиж, сумын удирдлага болон иргэдтэй уулзалт хийсэн юм. Казах, урианхай, тува зэрэг үндэстэн ястнууд нэгэн бүл болж суудаг 2700 гаруй хүн амтай Буянт сумынхан мөн л сайн сайхан мэдээгээр Ерөнхийлөгчийг угтлаа.

Ерөнхийлөгч Өлгий хотын иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Өлгий хотын иргэдтэй уулзалт хийсэн. Хэдийгээр Наурызын баярын эхний өдөр байсан ч, өлгийчүүд Ерөнхийлөгчтэй уулзаж, санал бодлоо хэлэхээр аймгийн Хөгжимт драмын театрт дүүрэн цугласан байлаа.

Харумафүжи өвдөг шороодлоо

Осака хотноо үргэлжилж буй Японы мэргэжлийн сумо бөхийн хару башёгийн 11 дэх өдрийн барилдаан өндөрлөлөө. 10 өдрийн барилдааны дараах байдлаар нэг ч унаагүй башёг тэргүүлж байсан их аварга Хакухо М.Даваажаргал, зүүн жигүүрийн сэкиваки Баруто нар өнөөдөр учраа тааран барилдаж, их аварга уватэнагэ мэхээр давснаар 11 даваатай болж, 100 хувийн амжилтаар башёг тэргүүлж эхэллээ.

Турин хотноо уран гулгалтын ДАШТ эхэллээ

ISU буюу Олон улсын уран гулгалтын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 100 дахь удаагийн уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Италийн Турин хотын “Палавела” мөсөн талбайд эхэллээ. Тэмцээнд нийт 53 улсын 208 тамирчин эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хосын болон мөсний бүжгийн төрөлд өрсөлдөж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж