ҮР ДҮН: 509811-509820 ХҮРТЭЛ / НИЙТ: 514035

“Киви” АНУ-ыг зорьжээ

Он гарсаар тав дахь цомгийнхоо ажилд орсон “Киви” хамтлагийн бүсгүйчүүд АНУ-ыг зорьжээ. Тэд “Хүсэл” нэртэй цомогт багтсан зарим дууныхаа клипний зураг авалтыг тус оронд хийх гэж байгаа аж.

“Дэв” кино нээлтээ хийнэ

Монголын кино урлагт шинэ уран бүтээл болох “Дэв” уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Уг бүтээлийг бие даасан уран бүтээлчдийн нэгдэл болох “CINEBOX” арт групп бүтээсэн бөгөөд уран сайхны киногоор нийгмийн гол хөдөлгөгч хүч болох залуус архины зохисгүй хэрэглээ, хөнгөн амьдрал, атаа жөтөө, өнгө мөнгөнөөс болж бий болгосон сайхан амьдралаа санаанд оромгүй байдлаар үгүй хийж байгааг харуулсан ажээ.

Саудын Арабад “Аль-Каида”-гийн томоохон салбарыг бут ниргэв

Тус орны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Аль-Каида” бүлгийн томоохон үүрийг эрх баригчид илрүүлэн бут ниргэжээ. Саудын Арабын Дотоод хэргийн яамны мэдээгээр уг алан хядах байгууллагад 101 хүн орж байжээ. Тэдний 47 нь Саудын иргэд байна. Нэгжлэгээр тэднээс “шахидын бүс”, зэр зэвсэг, цахим төхөөрөмж ба баримт бичгийг хураав.

Талибан Афганы Засгийн газартай хэлэлцээрт ороогүй гэв

“Талибан” хөдөлгөөн өөрсдийн төлөөлөгчдийг Ерөнхийлөгч Хамид Карзайтай хэлэлцээр хийгээгүй гэж гуравдугаар сарын 23-ны өдөр мэдэгдсэн ажээ. “Талибан”-ы хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахид мэдэгдэхдээ тус орны нутагт гадаадын цэрэг байгаа цагт талибууд албан ёсны засагтай хэлэлцээрийн ширээний ард суухгүй гэсэн байна.

Энэтхэгийн маоистуудын үзэл сурталч амиа хорложээ

Энэтхэгийн Марксист-Маоист нууц байгууллагыг үндэслэгч Кану Саньял (Kanu Sanyal) амиа хорлосон тухай AFP мэдээлжээ. Маоистуудын гол үзэл сурталч 78 настай Саньял Баруун Бенгалын босогчдын хяналтад байдаг тосгоныхоо байранд өөрийгөө дүүжилсэн байв.

Иргэний танхимын хэлэлцүүлэг үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр Ерөнхийлөгчийн санаачилсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийн хуралдаан болж байна.

“Алиса гайхамшгийн оронд” Royal Ballet-д амилна

Английн зохиолч Lewis Caroll 1985 онд “Alice’s Adventures in wonderland” үлгэрийг бичиж байсан бол 2010 онд тус үлгэрээс сэдэвлэсэн киног Tim Burton найруулан Mia Wasikowska, Johnny Depp, Anne Hathaway, Helena Bonhan Carter, Stephen Fry, Micheal Sheen нарын алдартнууд тоглосон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж