ҮР ДҮН: 509601-509610 ХҮРТЭЛ / НИЙТ: 511224

Египетийн Ерөнхийлөгч Мубарак цөсний хагалгаанд орлоо

Египетийн орон нутгийн телевизээр Ерөнхийлөгч Хосни Мубарак бямба гаригт Герман улсад цөсний уутны мэс засалд орох гэж байгаа хэмээн мэдэгджээ. Германд канцлертай уулзаж байхад 81 настай ерөнхийлөгчийн цөс өвдсөн гэжээ. Уг мэдээнд тус улсын Ерөнхий сайд Ахмад Назиф ерөнхийлөгчийг буцаж иртэл түүний орыг түр хугацаанд залгаж байгаа гэжээ.

Исланд улс бүх нийтийн санал асуулгаар өрөө төлөх төлөвлөөтэй байсан ч бүтэлгүйтлээ

Хоёрдугаар сарын 6-ны өдөр ББС агетлагт мэдээлснээр Исланд улс ард иргэдээсээ бүх нийтийн санал асуулга асуух гэж байгаа гэж мэдээлж байсан. Харин өнөөдөр буюу 7-ны өдөр санал асуулгад оролцогчдын 93 хувь нь “үгүй” гэсэн хариу өгөөд байгаа аж. Исландын “Icesave” банк Их Британи болон Нидерландад их хэмжээний өртэй билээ.

Филиппиний цэргүүд рүү босогчид халдлаа

Филиппиний цэргийн төлөөлөгчийн хэлж байгаагаар Manila-ийн зүүн хэсгээр Филиппиний эргүүл хийх байсан цэргүүд рүү босогчид дайран 11 цэргийн амь насыг хохироолоо гэжээ. Mindoro арал дахь Mansalay хотын дүүрэгт эргүүл хийж байсан цэргүүдийг 60 гаруй партизанууд тагнуулын салаа гарган отож байсан байна хэмээн тэрбээр мэдэгджээ.

“Дорнын говь-Мастер кросс”-т Д.Болдбаатар түрүүллээ

Монголын автомастеруудын холбооноос өнөөдөр “Дорнын говь-мастер кросс” бартаат замын уралдааныг амжилттай зохион байгууллаа. Уралдаанд 30 гаруй төмөр хүлэгтэн оролцсоноос мото спортын ОУХМ Д.Болдбаатар түрүүлж, “Алтайн бугат” компанийн тамирчин, спортын мастер Ш.Гомбодорж удааллаа. Гуравдугаар байрт н.Батсайхан шалгарсан байна.

“Дүнжингарав” хурдан морины уралдаан болж байна

Монголын морин спорт уяачдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ”Дүнжингарав” уралдаан өнөөдөр Төв аймгийн Зуунмод хотод болж байна. Уралдаанд их нас, азарга, соёолон насны морьд тоосоо өргөж байгаа юм.

Ахмад волейболчдод хүндэтгэл үзүүлнэ

Bолейболын оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх мягмар гаригт нээлтээ хийх ажээ. Нээлтийн ажиллагаанд ОУОСХ-ны Ерөнхий санхүүч, МОСХ-ны Ерөнхийлөгч Д.Баясгалан, АОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан нар болон 1965 оны Будапештийн Универсиадад анхлан оролцож байсан волейболын ахмад тамирчид оролцоно.

”Барилга-2010” үзэсгэлэн болно

Газрын харилцаа, геодези, зураг зүй, барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн болон хүн амыг орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх дэмжих хүрээнд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газар, “Мишээл групп” ХХК хамтран ”Барилга-2010” үзэсгэлэнг энэ сарын 25-29-нд “Мишээл Экспо” төвд зохион байгуулаар болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж