ҮР ДҮН: 509591-509600 ХҮРТЭЛ / НИЙТ: 511223

Оскарын өмнөх ”уймрал”

Америкийн кино академийн шагнал гардуулах ёслол хаяанд ирлээ. ”Оскар” ойртох тусам гол нэр дэвшигчдийн төлөөх ашиг сонирхлын тэмцэл ил, далд үргэлжилж байна. Гэхдээ энэ бүхэн хүмүүсийн анхаарлыг татахаас хэтрэхгүй бөгөөд шалгаруулалтад нөлөөлөх боломжгүй гэж зохион байгуулагчид хэлдэг.

Шакира НҮБ-ын шагнал авлаа

33 настай Колумын дуучин бүсгүй Шакирад Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас Латин америкийн ядуу хүүхдүүдэд тусламжийн гараа сунгасны төлөө медаль гардуулжээ. Дээрх байгууллага нь НҮБ-ын тусгай агентлаг юм.

Хөлбөмбөгчин шүүхээс ял авлаа

Английн сонирхогчдын хөлбөмбөгийн ”Лонг Лоуфорд” багийн тоглогч Марк Чепмен шоронд суулаа. Шүүхээс түүнийг 2010 оны гуравдугаар сарын 4-нөөс эхлэн зургаан сар хорих шийдвэр гаргажээ.

Владимир Кличко Поветкинтой тулалдахаар тохиролцжээ

Украины хүнд жингийн боксчин Владимир Кличко 2010 оны намар Оросын тамирчин Поветкинтой тулалдахаар болов. Энэ тухай түүний ах Виталий Кличко хэлсэн гэж “Интерфакс” мэдээлжээ. Түүний хэлснээр бол ийм тулаан хийхийн тулд Поветкин, Кличко нар 2010 онд оролцох бүх тэмцээндээ ялах ёстой.

Валуев 2,5 сая ам.доллараар Кличкотой тулалдахыг зөвшөөрлөө

Николай Валуев Виталий Кличкотой 2,5 сая ам.долларын төлөө тулалдахад бэлэн гэдгээ хэлжээ. Тэрбээр ”Тиймээ би Виталийтай тулалдахыг хүсч байна. Бидний энэ тулаан бокс сонирхогчдын хэдэн жилийн турш хүлээж байсан сонирхолтой тулаан болно.

Английн хөлбөмбөгийн клубууд ”Play off”-ын саналыг хүлээн авахаас татгалзав

Аваргуудын лигт оролцох дөрөв дэх багийг тодруулахын тулд Английн премьер лиг ”Play off” системийн саналыг авч хэрэгжүүлэхээс татгалзжээ. ”BBC News” мэдээлж байгаагаар премьер лигийн удирдлагуудын хурал ийм шийдвэр гаргажээ. Тэд европын аваргуудын лигийн тэмцээнд орох дөрвөн эрхийн нэгний төлөө Английн үндэсний лигийн 4-7 дугаар байранд байгаа багууд халз тулаан хийн дөрөв дэх оролцогчийг гаргах саналыг өнгөрсөн сарын дундуур гаргасан билээ.

АНУ-ын конгресс арменичуудыг “хомроглон устгаж” байсанд Туркүүдыг буруутгалаа

Дэлхийн нэгдүгээр дайны үед Түркийн хүчнийхэн 1.5 сая арменчуудыг хомроглон устгаж байсныг АНУ-ын конгресс буруутгаж байна. АНУ-ын Ойрхи дорнодын холбоотой байдаг чухал орнуудын нэг Турк.

Египетийн Ерөнхийлөгч Мубарак цөсний хагалгаанд орлоо

Египетийн орон нутгийн телевизээр Ерөнхийлөгч Хосни Мубарак бямба гаригт Герман улсад цөсний уутны мэс засалд орох гэж байгаа хэмээн мэдэгджээ. Германд канцлертай уулзаж байхад 81 настай ерөнхийлөгчийн цөс өвдсөн гэжээ. Уг мэдээнд тус улсын Ерөнхий сайд Ахмад Назиф ерөнхийлөгчийг буцаж иртэл түүний орыг түр хугацаанд залгаж байгаа гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж