ҮР ДҮН: 509471-509480 ХҮРТЭЛ / НИЙТ: 514321

С.Өлзийхүү оновчтой сонголт хийж чадсангүй

Долоо дахь жилдээ зохион байгуулагдсан “Гэгээн муза-2009” наадмын улаан хисвний ёслолд “Өнгөт инээд” хамтлагийн жүжигчин С.Өлзийхүү хуниастай урт ногоон даашинзаар гоёв.

Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг хэлэлцлээ

Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг Үндэсний хөгжил шинэтгэлийн хороон дээр боллоо. Хэлэлцүүлгийн үеэр Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын орлогч дарга С.Тулгаа “Монголын компаний засаглалын кодексын танилцуулга” сэдвээр, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар “Компанийн засаглалын үндэсний хөтөлбөр- төслийн үзэл баримтлал” сэдвээр танилцуулга хийсэн юм.

Хашаандаа нэг сая ам.доллар булсан байжээ

Улс дамнасан хакеруудын бүлгэмийн толгойлогч Альберт Гонзалес гэгч этгээд АНУ-ын шүүхээс 20 жилийн ял сонсчээ. Энэ нь кибер гэмт хэргийн түүхэн дэх хамгийн олон жилийн ял гэнэ. Гонзалес болон түүний хамсаатнууд 40 сая ам долларын төлбөрийн картны дугаар олж авахаар корпорацуудын сүлжээнд нэвтэрчээ.

Жүжигчин У.Уранчимэг монгол Rihanna болов

Өнгөрсөн бямба гаригийн үдэш Улсын Драмын эрдмийн театрын өмнөх талбайд “Гэгээн муза-2009” наадмын улаан хисвний ёслол болж өнгөрлөө. Тус ёслолд жүжигчин У.Уранчимэг машинаас бууж ирэхдээ л тэнд цугласан хүмүүсийн анхаарлыг татаж чадсан.

Иракийн суннитийн нэртэй зүтгэлтэнд халдав

Иракийн цагдаагийн мэдээгээр ням гаригийн өглөө Сиритэй хил залгаа Каим хотод цуврал дэлбэрэлт болжээ. Таван хүн үрэгдэж, 15 хүн шархадсан байна. Мөрдөн байцаалтаар дэлбэрэлт суннитийн нэрт зүтгэлтэн шейх Мурди Мухамед аль-Махалавийн босгож байсан байшингийн дэргэд болсон байна.

Обама Кабулд очив

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама зарлагдаагүй айлчлалаар Афганистанд очсон тухай Цагаан ордон мэдээлэв. Ням гаригт Ерөнхийлөгчийн онгоц Кабулаас холгүй Баграмын баазад газардсан байна.

Хэлэлцээрийн эхэн амжилтгүй байлаа

Тайландын Ерөнхий сайд Апхисита Вечачива ба сөрөг хүчний “улаан цамцтануудын” хөдөлгөөний лидерүүдийн хэлэлцээр ням гаригт гурван цаг үргэлжлээд үр дүнд хүрсэнгүй. 2006 оны цэргийн эргэлтээр засгийн эрхнээс зайлуулагдсан Ерөнхий сайд асан Таксин Чинаватын талынхан “улаан цамцтанууд” цэргийн эргэлтээс хойш тус оронд ардчиллыг бүрэн сэргээж чадаагүй гэж үзэж байгаа.

Сүүлийн 30 жилд Саудын Арабийн хүн ам гурав дахин өсөв

Саудын Арабийн вант улсын статистикийн төв газрын мэдээг ”Аль-Хаят” сонинд нийтэлсэн ба түүгээр вант улсын харьяатын тоо сүүлийн 34 жилийн дотор гурав гаруй дахин нэмэгджээ. Статистикийн тайланд бичсэнээр Саудын Арабын хүн амын өсөлт дэлхийд хамгийн дээгүүрт орж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж