ҮР ДҮН: 509461-509470 ХҮРТЭЛ / НИЙТ: 514321

Москвагийн метронд болсон дэлбэрэлтүүд хэдэн арван хүний амийг авлаа

Өчигдөр өглөө Москвагийн метроны “Лубянка” ба “Парк культуры” станцуудад хоёр хүчтэй дэлбэрэлт болж урьдчилсан мэдээгээр нийтдээ 35 хүн амиа алдаад байгаа ба олон хүн шархадсан байна.
Анхны дэлбэрэлт нь тус метроны Сокольникийн шугамын “Лубянка” станцад ажлын долоо хоногийн эхний өдөр хөл хөдөлгөөн ихтэй байх үед буюу 07:56 цагт болсон байна. Галт тэрэг метроны хонгилд орж ирэхтэй зэрэгцэн эхнээсээ хоёрдахь вагонд дэлбэрэлт болсон гэж эх сурвалжууд мэдэгдэж байгаа юм.

Байерн Мьюнхен лигтээ хоёр дараалан хожигдлоо

Германы Бундеслига 28 дахь тойргийн тоглолтоор үргэлжлэн явагдснаас хамгийн сонирхол татсан тоглолт Штутгарт болон Байерны хооронд боллоо. Хүснэгтийг тэргүүлж явсан Байерн Мьюнхен 7-р байрт яваа Штутгартыг өөрсдийн Аллианс Аренадаа хүлээн авч 69000 үзэгчийнхээ өмнө тоглосон.

Италийн Сери А лигийн сониноос

31-р тойргийн тоглолтонд хүснэгтийг тэргүүлэгч Интер Милан Рома багт 2:1-ээр хожигдсоноор 63 оноотой хэвээр үлдсэн нь АС Милан багт том боломж бүрдүүлсэн юм. Гэвч энэ улиралд тааруухан амжилттай яваа Лацио багтай таарсан АС Миланчууд энэ боломжоо ашиглаж чадсангүй.

Реал Мадрид тэргүүлэгчийн байраа алдсангүй

Испанийн Ла лигийн 29 дэх тойргийн тоглолт өнгөрөгч амралтын өдөр болж, лигийг тэргүүлэгч Реал болон Барселона баг ээлжит учраатайгаа хэрхэн тоглохыг үзэгчид сэтгэл догдлон хүлээж байлаа. Тэргүүлэгч 2 багийн оноо тэнцүү яваа энэ цаг мөчид Барселона баг Маллоркагийн “ОНО” цэнгэлдэхэд зочлон очиж тоглосон юм.

А.Иниеста ”Арсенал”-ын эсрэг тоглохгүй

Аваргуудын лигийн шөвгийн наймын гол тоглолтын нэгд тооцогдож байгаа Арсенал-Барселон багийн тоглолтод Каталоны багийн хагас хамгаалагч Андрес Иниеста оролцохгүй болжээ.

Нани Манчестерт 2014 он хүртэл үлдэхээр боллоо

Манчэстэр Юнайтэд багийн жигүүрийн хагас хамгаалагч Нани багтаа 2014 он хүртэл үлдэхээр болсон байна. 23 настай Нани нь энэ улиралд илүү олон минутыг талбайд өнгөрүүлж ур чадвараа харуулж байгаа учраас улаан чөтгөрүүдийн удирдлага түүнтэй байгуулсан гэрээгээ дөрвөн жилээр сунгасан байна.

Одон, медалийн бодлогыг өөрчлөх уралдаан зарлалаа

Коммунист нийгмээс үлдсэн гэх шүүмжлэлийг олонтаа хүртдэг Монгол Улсын Төрийн шагнал, одон медалийн бодлогыг өөрчлөхөөр болжээ. Энэхүү өөрчлөлтийг хэн нэгний эрх ашигт нийцүүлэх бус олон нийтэд нийцсэн байх үүднээс төслийн уралдаан зарласан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж