ҮР ДҮН: 509311-509320 ХҮРТЭЛ / НИЙТ: 514051

С.Батболд: Боломжуудаа хослуулах нь амжилтад хүрэх үндэс болно

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Монгол дахь Солонгосын жил”-ийн нээлтийн ажиллагаанд оролцохоор хүрэлцэн ирсэн БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд Ким Дэ Ги тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд энэ нь олон зууны турш түүхэн хэлхээ холбоотой явж ирсэн монгол, солонгос үндэстний харилцаанд шинэ хуудас нээсэн үйл явдал юм гэв.

“Парисын дарь эхийн сүм”-ийнхэн Гран при шагналыг гардлаа

Драмын урлагийн шилдэг бүтээлийг шалгаруулах “Гэгээн муза” наадам өчигдөр долоо дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Драмын, хөгжимт драмын гэсэн хоёр төрлөөр дэлхийн сонгодог бүтээлүүдийг шигшин, шүүснээс “Гэгээн муза-2009” наадмын “Гран при” шагналыг Виктор Гюгогийн зохиол “Парисын дарь эхийн сүм” жүжгийг амилуулсан Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид гардлаа.

Б.Амархүү “Audi-4” машиндаа хайртай

росын “Премьер Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү өөрийн “Audi-4” машиндаа их хайртай гэнэ. Хар өнгийн “Audi-4” машин нь түүний хоёр жилийн хугацаанд гурав дахь удаагаа сольсон машин нь аж.

Хакухо 15 даваатайгаар башёг тэргүүллээ

Японы мэргэжлийн сумо бөхийн хаврын башё Осака хотноо үргэлжилж, өнөөдөр өндөрлөлөө. Энэ удаагийн хару башёд 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал түрүүлж, Японы эзэн хааны цомыг 13 дахь удаагаа хүртсэн юм. Тэрбээр башёгийн сүүлийн өдөр зүүн жигүүрийн озэки Харумафүжи Д.Бямбадоржтой барилдаж, уватэнагэ мэхээр давснаар 15 даваатай болж, зуун хувийн амжилтаар башёг тэргүүлэв.

Ирэх сарын 3-нд иргэний хөдөлгөөнүүд жагсаал хийхээр хэлэлцэж байна

Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн АНАХ-өөс ирэх дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Сүхбаатрын талбайд төрийн эрх баригч хоёр намаас ард түмэнд олгохоор амалсан мөнгийг нэхэх ард түмний цуглаан зохион байгуулахаар болоод байгаа билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж