ҮР ДҮН: 509221-509230 ХҮРТЭЛ / НИЙТ: 514051

Д.Лүндээжанцан: 1,5 сая төгрөгийн амлалтын талаар Засгийн газраар хэлэлцэнэ

УИХ дахь МАХН-ын бүлэг өнөөдөр чуулганы завсарлагын дараах анхны хуралдаанаа хийлээ. Ирэх дөрөвдүгээр сарын 5-нд эхлэх хаврын чуулганы өмнөх бүлгийн анхны хуралдааны эхэнд гишүүд тойрогтоо ажилласан талаараа мэдээлжээ.

Ажлын хэсгийн хуралдаан хойшлов

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр 14.30 цагаас хуралдах байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшиллоо. Ажлын хэсгийн хуралдаанаар Оюутолгойн Техник эдийн засгийн үндэслэлийг авч хэлэлцэх байсан юм.

Австралийн Гранпри буюу аваргуудын тулаан

Австралийн Мелбурнд өнгөрсөн амралтын өдрөөр явагдсан формула нэгийн гранпри аваргуудын хувьд жинхэнэ тулаан байсан юм. Гэвч Бахрайны гранпригийн адилаар Себастиан Веттелийн азгүйтэл өөр нисгэгчид түрүүлэх боломжийг олголоо.

Москвад дэлбэрэлт болов

Оросын нийслэл Москва хотын метроны хоёр ч буудалд дэлбэрэлт болж одоогийн байдлаар 37 хүн амь үрэгдээд байна гэж Би Би Си агентлаг мэдээллээ. Өглөөний хамгийн их ачаалалтай байх үеэр Лубянка болон Парк Культуры станцуудад эдгээр дэлбэрэлт болсон байна.

Өсвөрийн тамирчид холоос ирж чадахгүй байна

Жил бүр спортын олон төрлөөр УАШТ явуулдаг ч хөдөө орон нутгаас өсвөрийн тамирчид тэр бүр ирж чадахгүй байна. Ялангуяа багийн болон хөнгөн атлетик , өвлийн спортын төрлүүдэд хэдхэн аймгаас л санд мэнд өсвөрийн тамирчид ирж оролцож байгаа нь “Яах вэ“ гэсэн асуултыг дагуулж байна .

Бөх түрүүлсэн боксын тэмцээн

Өнгөрөгч долоо хоногт боксын улсын аварга шалгаруулах тэмцээн өрнөж, спорт сонирхогчдын анхаарлын төвд байсан гол “бай “ байлаа. Мэдээж, гол сонирхолтой тулаан бага жингүүдэд өрнөсөн ч 2008 оноос Монголын боксын холбоо хүнд жинд сайн боксчин төрүүлэх бодлого явуулсны үр дүн энэ жил бага ч гэсэн харагдаж байлаа.

NBA-д ямар тоглолтууд болов

Тоглолтын эхний үеэд бэртэл авсан Винс Картерийг орлож гарч ирсэн Ж.Ж.Рэдик 23 оноо, карьерийн өндөр 8 оновчтой дамжуулалт, 7 самбараас бөмбөг авалтыг хийж, Межик Наггэтсийг 103-97 хожиход тусалжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж