ҮР ДҮН: 509121-509130 ХҮРТЭЛ / НИЙТ: 514383

Олимпийн аварга Жейми Стафф гэмтлийн улмаас их спортоо орхилоо

Олимпийн наадмын дугуйн спортын аварга Британийн тамирчин Жейми Стафф нурууны хүнд гэмтлийн улмаас 36 насандаа их спортоо орхилоо. Өнгөрөгч оны аравдугаар сараас хойш нурууны нугалмын гэмтлийн улмаас огтхон ч бэлтгэл хийгээгүй Стафф цаашид дасгалжуулагчаар ажиллах бодолтой байгаа гэнэ.

Сагсан бөмбөгийн Евро лигийн шөвгийн 8-н тоглолтууд үргэлжилсээр байна

Тус лигийн дүрмийн дагуу шөвгийн 8-т учраа таарсан багууд цуврал тоглолтуудыг хийж хэн түрүүлж 3 хожсон нь хагас шигшээд үлдэх эрхийг авч байгаа. Яг энэ дүрмээр Оросын ЦСКА Москва Испанийн Каха Лаборал багуудын цуврал 3 дах тоглолт өчигдөр явагдсан бөгөөд үндсэн цагт 66-53 харьцаатай Испаний багийн ялалтаар өндөрлөжээ.

Блус Чигаго хотын багийг 4-2 харьцаатай хожиж боломжоо хэвээр үлдээлээ

Текст – Үндэсний хоккейн лигийн Өрнөд бүсийн 10-р байранд явж байгаа Сэнт Льюс Блус хожигдох эрхгүйгээр өнөөдөр Чигаго Блакхокс багийн эсрэг тоглолоо. Скотрэйд цэнгэлдэхэд болсон тоглолтын гоолын салхыг 1-р үеийн 8 дах минутанд Блакхоксын Патрик Шарп хагалж тоог 1-0 болгосон бол 14 дэх минутанд талбайн эзэд хариуг нь барьжээ.

Федерер шөвгийн 8-т шалгарч чадсангүй

Сони эриксон опен тэмцээний 4-р шатны ээлжит дуулианыг дэлхийн чансааны тэргүүн теннисчин Рожер Федерер тарьлаа. Швейцарь теннисчин тус тэмцээний 16-т эрэмбтэй Чехийн Томаш Бердихтэй 4-р шатанд таарч тоглосон бөгөөд 2 теннисчний сүүлийн 8 учраанд бүгдэд нь Федерер илүүрхэж байжээ.

Арсенал өнөө шөнө түүхийн эсрэг…

2006 оны аваргуудын лигийн финалын тоглолт өнөө шөнө эргэн ирэх гэж байна. Тухайн үед Каталончууд 2-1 харьцаатай хожиж 2 дох удаагаа цомыг хүртэж байсан бол одоо Арсен Вэнгэрт өшөө авах боломж гарч ирж байгаа юм.

Арван жилийн өмнөх шигшээ давтагдлаа

1999 онд Барсэлоны Камп Ноу-д шүүгчийн сунгасан цагийн эцсийн мөчид Оле Гунер Сульшэрийн оруулсан гоолын ачаар Манчестэр Юнайтэд гайхалтай ялалт байгуулан Аваргуудын лигийн цомыг хүртэж байсан түүхтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж