Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 89 жилийн ойн баярт зориулж улс, аймгийн цолтой бөхчүүдийн урлагийн тоглолтыг Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулахаар болжээ.Тоглолтод улсын заан О.Одгэрэл, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу, Ц.Цогтжаргал, улсын начин Т.Өсөх-Ирээдүй, Соёлын тэргүүний ажилтан С.Эрхэмбаяр зэрэг хүчтэнүүд оролцох ажээ.