ҮР ДҮН: 508671-508680 ХҮРТЭЛ / НИЙТ: 508992

Төрийн нарийн бичгийн даргын айлчлал үргэлжилж байна

Нью-Йорк хотноо ажлын айлчлал хийж буй Гадаад харилцааны яам/ГХЯ/-ны Төрийн нарийн бичгийн дарга /ТНБД/ Д.Цогтбаатар өчигдөр Хүмүүнлэгийн асуудал хариуцсан Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ж.Холмс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-ийн захирагч Х.Кларк, НҮБ-ын ЭСАГ-ын орлогч дарга Д.Титов нартай уулзаж, эрдэмтэн судлаач, төрийн бус байгууллагын төлөөлөл, Монгол Улсыг сонирхож судалдаг хүмүүст зориулан Монгол Улсын гадаад бодлогын талаар яриа хийв.

Төсвийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа боловсруулж оруулах чиглэлийг өгсөн гэв

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл 2010 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод албан тоот илгээж, Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа боловсруулж УИХ-д оруулах чиглэл өгсөн юм.

Элчин сайдын гэргий нар уулзжээ

Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын гэргий Г.Отгонгэрэл гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдуудын гэргий нарыг өчигдөр орой хүндэтгэн хүлээн авч уулзжээ.

Төсвийн хуулиар мэдээлэл хийнэ

Өнөөдөр 15.00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимаас Төсвийн тухай хуулийг шинэчлэх тухай асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх гэж байна. Ерөнхийлөгчийн Төсөв, мөнгө, татварын бодлогын асуудал эрхэлсэн зөвлөх Л.Дашдорж ажлын хэсгийн гишүүдийн хамт сэтгүүлчдийн асуултад хариулах аж.

Украин Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дэд дарга Н.Энхболд өнөөдөр Украин Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Ю.В. Костенког Монгол Улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичиг барьсантай холбогдуулан хүлээн авч уулзлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж