ҮР ДҮН: 508461-508470 ХҮРТЭЛ / НИЙТ: 508938

“YouTube”-ийн 2009 оны хамгийн алдартай хүн Сюзан Бойл байв

“Авьяаслаг британичууд” шоунд оролцож, дэд ялагчаар тодорсон 47 настай Сюзан Бойл дэлхийд хэмжээнд өргөн хэрэглэгддэг, хамгийн олон хэрэглэгчтэй “YouTube” видео порталь сайтны 2009 оны хамгийн эрэлттэй, алдартай, супер одоор шалгарчээ.

“McDonald’s” үйлчлүүлэгчдээ үнэгүй Wi-Fi үйлчилгээгээр хангана

Дэлхийд алдартай түргэн хоолны сүлжээ болох “McDonald’s” үйлчлүүлэгчдэдээ үнэгүй Wi-Fi үйлчилгээг санал болгожээ. Одоогийн байдлаар “McDonald’s”-ын үйлчлүүлэгчид хоёр цаг утасгүй интернэтийн үйлчилгээ хоол ундныхаа төлбөр дээр нэмэлт 2.95 ам.доллар төлдөг бөгөөд ирэх сараас эхлэн үүнийг байхгүй болгохоор шийдсэн байна.

Шилдэг гэрэл зурагчин энэ сарын 3-нд тодорно

Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо,Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран МАХН-ын 89 жилийн ой ,”Эх орончдын өдөр”-т зориулсан ”Энх цагийн эх орончид” гэрэл зургийн уралдааныг анх удаагаа зохион байгуулж байгаа аж.

Гуравдугаар сарын 2

Адуагийн дэргэд Италийн цэргийг ялсаны (1896) ойг гуравдугаар сарын 2-нд Этиопод тэмдэглэдэг. Энэ тулалдаан нь орчин үеийн олон мянган хүнтэй армийг задгай тулаанд африкчуудын дийлсэн анхны ялалт нь байсан юм. Европчуудын Абиссини гэж нэрлэдэг байсан Этиоп XIX зууны сүүлчээр африкчуудын цорын ганц тусгаар улс байлаа.

Иерусаламд цагдаагийнхантай мөргөлдөх үеэр 17 хүн гэмтэв

Иерусалимын хуучин хотод палестинчууд Израилийн цагдаагийнхантай мөргөлдөх үеэр 17 хүн гэмтэл бэртэл авсан байна. Тэдний хоёр нь цагдаа байсан гэнэ. Аль-Аксагийн сүмд дэргэд хэсэг хүмүүс рүү чулуугаар шидсэн палестинчуудыг цагдаа нар барих гэснээс уг мөргөлдөөн гарчээ.

“Форд Мотор” үйлдвэрлэлдээ нанотехнологи нэвтрүүлжээ

АНУ-ын авто зах зээлд тэргүүлэгчдийн нэг “Форд Мотор” компани өөрийн автомашины дотор гадаргууг илүү бат бөх, уян хатан болгож, жинг багасгах зорилгоор нанотехнологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлжээ. “Нано жижиг хэсгүүдийг ашиглах ажил бүтэмж сайтай өрнөж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж