ҮР ДҮН: 507661-507670 ХҮРТЭЛ / НИЙТ: 508738

Л.Өнөрчимэг шилдэг бүтээлийн үзэсгэлэнгээ гаргана

Хөл, гараараа зурдаг содон авьяастан Соёлын тэргүүний ажилтан зураач Л.Өнөрчимэг Монголдоо төдийгүй дэлхийн чамгүй олон оронд уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байсан. Тэрбээр ирэх дөрөвдүгээр сард шилдэг бүтээлийнхээ үзэсгэлэнг гаргах аж.

Бүрэн суманд унасан зөөгч пуужингийн үлдэгдлийн талаар ярилцана

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 10.00 цагт Төрийн ордонд эхэлж байна. Түүгээр Улсын бүртгэлийн дүрэм батлах тухай, Улсын байцаагчийн эрх олгох тухай, Санхүүжилтийн хэлэлцээрийн тухай, Монгол-Энэтхэгийн хамтарсан хорооны II хуралдааны дүнгийн тухай, Олон улсын хурал зохион байгуулах тухай, Цэцэрлэгт хүрээлэнгийн тухай, Малын сэг, зэмийг устгах, ариутгал халдваргүйтгэл хийх арга хэмжээний тухай зэрэг асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

УИХ-ын даргын айлчлалын талаар мэдээлнэ

УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн БНСУ-д хийсэн айлчлалын талаар өнөөдөр 12.00 цагаас хэвлэлийн бага хурал хийлгэх гэж байна. Түүгээр Д.Дэмбэрэл даргын айлчлалын үеэр БНСУ-д ажиллаж амьдарч буй монголчуудын тухай ямар яриа хөөрөө болсон, хоёр орны парламентын харилцаанд гарч буй ахиц дэвшил зэргийн талаар мэдээлэх ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж