ҮР ДҮН: 460451-460460 ХҮРТЭЛ / НИЙТ: 514389

Түүхэн шийдвэр гаргасан уулзалтад оролцлоо

Португалийн нийслэл Лисбон хотод болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаар Афганистаны асуудлаас гадна НАТО-гийн эвслийн шинэ үзэл баримтлалыг батлан гаргаж, мөн ОХУ-Гүржийн мөргөлдөөнөөс үүдэн зогсонги байдалд ороод байсан НАТО-ОХУ-ын харилцаанд ахиц гарч, улмаар пуужингийн цохилтоос хамгаалах системийн талаар НАТО, ОХУ харилцан тохирсон билээ.

Төсвийн алдагдал 9.8 хувиас илүү гаргахгүй гэв

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан завсарлаж, бүлгийн дарга Ч.Сайханбилэг мэдээлэл хийлээ. Тус бүлэг 2011 оны нэгдсэн төсвийг авч хэлэлцээд төсвийн алдагдлыг 9.8 хувиас илүү гаргахгүй байх гэсэн шийдэлд хүрчээ.

Дэлхийн лидерүүд Монгол Улсад талархаж байна

Монгол Улс идэвхитэй гадаад бодлого явуулж, Афганистаны байдлыг тогтворжуулахад нэмэр хандиваа оруулж байгаад Лисбонд болсон Афганистаны асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцсон дэлхийн голлох улсуудын удирдлага Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзах үеэрээ талархлаа илэрхийлэв.

Томуугийн A(H3N2) вирус ноцтой биш гэв

Монголд томуугийн A(H3N2) вирусийн өвчлөл гарсан талаар бид мэдээлсэн. Өнгөрсөн долоо хоногт шинжилсэн томуугийн нийт 159 сорьцноос, 11 сорьцод нь томуугийн A(H3N2) вирус тодорхойлогджээ.

Голомтын ойр байгаа малыг вакцинжуулна

Шүлхийн голомттой хамгийн ойр байгаа Багануур дүүрэгт 122 мянган малыг бүрэн вакцинжуулахад 10 хоногийн хугацаа хэрэгтэй гэж тус дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир хэлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж