ҮР ДҮН: 460401-460410 ХҮРТЭЛ / НИЙТ: 514389

Нөхөн сонгууль болов

Өвөрхангай аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль өнгөрсөн ням гаригт болжээ. Сонгуульд аймгийн ИТХ-ын 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшсэн Арвайхээр сумын Засаг даргын орлогч Д.Мягмар 65.2 хувийн санал явч ялалт байгуулсан байна.

Д.Цогтбаатар Японы тамирчинд ялагдлаа

Азийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 55 кг-д барилдсан ОУХМ Д.Цогтбаатар хүрэл медалийн төлөө Москвагийн дэлхийн аваргын хүрэл медальт, Японы бөх Ясухиро Инабад 3:0 харьцаатай ялагдсанаар медалийн тавцанд гарах боломжгүй боллоо.

“МИАТ”-ын онгоц Сөүлээс хөөрлөө

Өнөөдөр товлогдсон байсан “МИАТ” компанийн Сөүл-Улаанбаатарын онгоцны нислэг саяхан Инчонийн нисэх буудлаас хөөрсөн байна.

Х.Цагаанбаатар ялагдлаа

Арабын нэгдсэн Эмиратын Абу Даби хотноо үргэлжилж буй IJF-ийн гран-при тэмцээнд жин өгсөн, 73 кг-д зодоглосон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга Х.Цагаанбаатар хоёр дахь барилдаандаа ОХУ-ын жүдоч Мурат Кодзоковт цэвэр ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.

Өмнөд Солонгосын төв банк хуралдана

Хойд Солонгосын талаас Өмнөд Солонгос руу гал нээсэн явдал нь зөвхөн Хойд, Өмнөд Солонгос төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татаж, санхүүгийн зах зээлд ч нөлөөлж магадгүй талаар хэвлэлээр мэдээлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж