ҮР ДҮН: 460161-460170 ХҮРТЭЛ / НИЙТ: 515502

П.Дашийн хэргийг прокурорт шилжүүллээ

Онцгой байдлын ерөнхий газрын дарга асан П.Даш, тус газрын Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга асан Л.Алтангэрэл нарт үүсгэсэн төрийн өмч хувьдаа завшсан гэдгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 236.3, 273,3 148.3 зүйлчлсэн хэргийг АТГ-аас нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ.

Түркт Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Улс тунхагласны 86 жилийн ойг тохиолдуулан Түркийн нийслэл Анкара хотын Чанкая дүүрэг дахь Чингис хааны хөшөөнд Монгол Улсын Элчин сайдын яам, Чанкая дүүргийн захиргаа хамтран цэцэг өргөж хүндэтгэл үзүүлжээ.

“Монголын тал нутаг” үзэсгэлэн гаргав

Монгол Улсаас БНАСАУ-д суугаа ЭСЯ БНАСАУ-ын Гадаадтай соёлоор харилцах хороо, Солонгос-Монголын найрамдлын нийгэмлэгтэй хамтарч Монгол улс тунхагласны 86 жилийн ойн баярт зориулан 11-р сарын 25-нд “Гамма” агентлагын гэрэл зурагчин С.Цацралтын “Монголын үзэсгэлэнт тал нутаг” фото зургийн үзэсгэлэн гаргав.

60 жилийн ойн ажиллагаа өндөрлөв

Монгол Улсаас БНПУ-д суугаа Элчин сайдын яам Монгол, Польшийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хаалтын ажиллагаа, улс тунхагласны 86 жилийн ойд зориулсан арга хэмжээг Варшав хотноо зохион байгуулжээ.

Ойн хуулийн хэрэгжилтэд шалгалт хийжээ

Бүгд найрамдах улс байгуулагдсаны буюу улс тунхагласны баярын өдрүүдэд Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар, УМБГ-ын Байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх зургадугаар хэлтэс хамтран Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Ойн тухай хуулийн хэрэгжилтэд хоёр өдөр шалгалт хийжээ.

“Land of Mongolia” үзэсгэлэн гаргав

Улс тунхагласны 86 жилийн ойг тохиолдуулан Бээжин дэх Элчин сайдын яамнаас 11-р сарын 26-28-ны өдрүүдэд “Land of Mongolia” фото зургийн үзэсгэлэн гаргаж, үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Хятадын албаны хүмүүс болон гадаадын Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдийг урьж хүлээн авалт хийлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж