Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатар, ОХУ-ын Хууль зүйн яамны Улсын бүртгэлийн танхимын дарга Р.А. Адельхан нар Москва хотноо өчигдөр хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурлаа.