ҮР ДҮН: 455351-455360 ХҮРТЭЛ / НИЙТ: 511402

Дээд хэмжээний уулзалт эхэллээ

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт өнөөдөр Казахстаны нийслэл Астана хотын Тусгаар тогтнолын ордонд эхэлжээ.

Хүний эрхийн талаар санал солилцов

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Монголын төрийн бус байгууллагуудын форумд нэгдсэн арав гаруй байгууллагын төлөөллүүдийг өнөөдөр хүлээн авч уулзаж, Монгол дахь хүний эрхийн асуудлын төлөв байдлын талаар санал бодлыг нь сонсож ярилцав.

Татварын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ

Улсын ерөнхий прокурорын газраас Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоож буй практик, хууль зүйн үндэслэлийг улсын хэмжээнд шалгасан байна.

Нүцгэлэх сканераас хэрхэн хамгаалах вэ?

Олон улсын нисэх буудлын ажилтнууд дуулиан тариад байгаа сканераараа таны нууц газруудыг хараад байх нь танд төдийлөн таалагдахгүй нь мэдээж хэрэг. Гэхдээ энэ асуудлыг шийдэхээр болж байна.

Зарим сумдад 30-40 см цасан бүрхүүлтэй байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд үргэлжлэн орсон цасан шуурганы улмаас Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудын зарим зам даваа цасанд боогдоод байсан бол өнөөдрийн байдлаар хаагдсан зам даваа байхгүй байна гэж Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Цогтбазар мэдээллээ.

Турк “Аль-Каида”-г зэвсгээр хангаж байв

Саяхан болтол ил гарахгүй гэгдэж байсан нууцыг Wikileaks сайт илчилсээр байна. Лондон хотноо араб хэлээр гардаг «Аль-Хайят» сонинд Wikileaks-ийн нийтлэлээс АНУ ба Туркийн харилцаанд сэв суулгахаар мэдээллийг нийтэлжээ.

Хорио цээрийн дэглэм цуцлагдлаа

Гурван сарын турш малын гоц халдварт шүлхий өвчний улмаас Сүхбаатар, Дорнод аймагт мөрдөж байсан хорио цээрийн дэглэм цуцлагдлаа.

Төрийн дээд одон медалиар шагнууллаа

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, төр засагт олон жил ажилласан зарим хүмүүсийг Улс тунхагалсаны 86 жилийн ойгоор шагнах тухай ерөнхийлөгчийн зарлиг гарсны дагуу өнөөдөр Сүхбаатар аймгийн зарим иргэд төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа.

“Миний ертөнцөд толгой эргүүлсэн зүйл байдаггүй”

Монголын дүрслэх урлагийн хөгжилд авьяас билэг, хүч хөдөлмөрөө зориулж яваа Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач, соёлын тэргүүний ажилтан Н.Амгаланбаатартай уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж