Улсын нууц задруулсан хэргээр 17 жилийн хорих ял сонссон Ц.Жаргалсайханы хэргийг Улсын Дээд шүүх оноос өмнө хэлэлцэх гэнэ.
Улсын нууц задруулсан хэргээр 17 жилийн хорих ял сонссон Ц.Жаргалсайханы хэргийг Улсын Дээд шүүх оноос өмнө хэлэлцэх гэнэ.
Долдугаар сарын 1-ний гэх тодотголтой таван хүний амь эрсэдсэн хэрэгт холбогдсон цагдаагийн удирдлагуудад холбогдох хэргийг богино хугацаанд шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлтийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд хохирогч агсан Э.Доржсүрэнгийн аав Ц.Энхбаяр тавьсан байна.
Монголын хөрөнгийн бирж өчигдрийн арилжаагаар нийт 22 компанийн 128.1 мянган ширхэг хувьцааг 237.1 сая төгрөгөөр арилжлаа.
Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд энэ сарын 13-нд Өвөг Монгол соёлын 15 мянган жил, Их Хүн гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулсан “Хас” сэдвээр лекц унших гэж байна.
Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 11, 12-ны 17.00 цагт “Учиртай гурван толгой” дуурь тоглогдох гэж байна.
Улсын драмын эрдмийн театр 80 жилийн ойг угтсан арга хэмжээний хүрээнд Ардын жүжигчин Ж.Лхамхүүгийн “Ариун сүмийн босго өндөр” номын баярт зориулсан “Шавийн эрдэм багшаас” тоглолт өнөөдөр 19.00 цагт Драмын эрдмийн театрын тайзнаа тоглоно.
Гадаад валютын ханш өдөр, өдрөөр суларч, монгол төгрөг чангарсан хэвээр байна.
Монголбанк өнгөрсөн пүрэв гаригт болсон гадаад валютын дуудлага худалдаагаараа 43,790,000 ам.долларыг худалдан авчээ.
Жүдо бөхийн өлгий нутаг гэгддэг Японы нийслэл Токио хотноо IJF-ийн “Их дуулга”-ын тэмцээнд зодоглож буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар Францын бөхийг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
500 киловольтын нарны эрчим хүч дамжуулах төвийг Калифорнийн өмнөд хэсэгт нэвтрүүлэх гэж байгаа нь экологийн цэвэр эрчим хүч гарган авах