ҮР ДҮН: 455211-455220 ХҮРТЭЛ / НИЙТ: 514338

Шатрын улсын аварга багийг тодруулна

Тэмцээн “Эрин” ХХК-ийн байранд болох бөгөөд тэмцээний бүртгэл энэ сарын 23-ны өдрийн 14-18.00 цагийн хооронд МҮЭСТО-ны дэргэдэх “Цагаан бэрс” шатрын клубт явагдах ажээ.

Уул уурхайн бүтээгдэхүүний жишиг үнийг тогтоожээ

Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоол, 2010 оны 39 дүгээр тогтоолд заасны дагуу уул уурхайн экспортын бүтээгдэхүүний баримтлах жишиг үнийн мэдээллийг экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог бирж, Монголбанкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн талаарх жишиг үнийг баримтлан тогтоож байна.

“Black Box” театр нээлтээ хийнэ

“Боролдой” студийн “Black Box” театрын нээлтийн арга хэмжээ өнөөдөр 19.00 цагт Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн дэргэдэх байранд болно.

Шатрын тэмцээн зохион байгуулна

Монгол Улсын Гадаад харилцааны Яам, Монголын шатрын холбооноос хамтран Монгол Улсын Дипломат албаны ойд зориулсан шатрын тэмцээнийг зохион байгуулах гэнэ.

ҮДБЭЧ 60 жилийн ойн тоглолтоо хийнэ

Соёлын төв өргөөнд энэ сарын 12,13-нд 16.00 цагт Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын 60 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн гала тоглолт болно.

Гүйлгээнд байгаа мөнгө 472,9 тэрбумд хүрчээ

Mонголбанкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сарын эцэст 3937.4 тэрбум төгрөг болж, өмнөх сарын эцсийнхтэй харьцуулахад 64.3 тэрбум төгрөг буюу 1.7 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 1222.1 тэрбум төг буюу 45 хувиар өсчээ.

Дүрслэх урлагийн академийн шилдгүүд бүтээлээрээ нэгдлээ

Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр Монголын дүрслэх урлагийн академич, төрийн соёрхолт зураач До.Болд, төрийн соёрхолт зураач Ц.Цэгмид, Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач Ц.Энхжаргал, Ц.Нарангэрэл нарын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж