ҮР ДҮН: 455031-455040 ХҮРТЭЛ / НИЙТ: 514389

А.Грант наймаа хийхийг хүсч байна

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн “Уэстхэм” клубын босс Аврам Грант шинэ он гармагц нээгдэх өвлийн солилцооны цонхоор багтаа хэрэгтэй тоглогчийг авчрахын тулд клубын удирдлага гар татахгүй байгаасай гэж найдаж буй тухайгаа ярьжээ.

Зөвлөлдөх уулзалт болов

Монгол, Японы Засгийн газар, хувийн хэвшлийн хамтарсан IV зөвлөлдөх уулзалт өнөөдөр Гадаад харилцааны яаманд болов.

Мэндчилгээ дэвшүүлэв

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга үүсч байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан чуулгын хамт олон, үе үеийн уран бүтээлчдэд өнөөдөр чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүллээ.

“Зоос”-ын Ш.Алтанцагийг ямар үндэслэлээр суллав

“Зоос” банк дампуурсан хэрэгт тус банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжий, ТУЗ-ийн гишүүн Ш.Алтанцаг, Гадаад дахь төлбөр тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга Н.Сэлэнгэ нарыг яллагдагчаар татаж Ганц худаг дахь урьдчилан саатуулах төвд цагдан хорьж байсан ч шүүхийн тогтоолоор сулласан билээ.

Нийслэлчүүдийн 41,5 хувь нь орон сууцанд амьдардаг

Улаанбаатар хот 470 мянган га газар нутагтай үүнээс 27680 га барилгажсан талбайтай гэнэ. Нийслэл хотын хүн амын 41,5 хувь нь инженерийн бүрэн хангамжтай нийтийн зориулалттай орон сууцанд, 58.5 хувь нь үндэсний орон сууц гэр хороололд амьдарч байна.

Хүйтний эрч чангарч байна

Өвөрхангай аймгийн хэмжээнд 10 сард зургаан удаа, 11 дүгээр сард 10 удаа 12 дугаар сард өнөөдрийн байдлаар дөрвөн удаа цас орж, нутгийн хойд хэсгээр 25-30 см, хунгар газар, гуу жалгандаа 31-60 см, Нутгийн хойд болон зүүн хэсгээр 15-24 см хунгар газар, гуу жалгандаа 30-50 см, бусад нутгаар 0-5 см тарлан цастай байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж