Зимбабве улсын Ерөнхийлөгч Роберт Мугабе баасан гаригт мэдэгдэл хийж, хэрэв барууны орнуудын Засгийн газрууд түүний болон эрх баригч ЗАНУ-ПФ намын гишүүдийнх нь эсрэг хориг арга хэмжээгээ эргүүлэн татахгүй бол тус улсад үйл ажиллагаа эрхэлж буй барууны хөрөнгө оруулалттай бүх компанийг татан буулгаж, төрийн эзэмшилд авна хэмээн сүрдүүлсэн байна.