Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны хурлын танхимд өнөөдөр “Гэр бүлийн асуудлаар ярилцья” сэдэвт уулзалт боллоо.Уг уулзалтад НХХЯ-ны сайд Т.Ганди, Төрийн нарийн бичгийн дарга У.Бямбасүрэн, Бодлогын хэрэгжилтыг зохицуулах хэлтсийн дарга Т.Энхтуяа нар оролцож гэр бүлийн талаар баримталж буй бодлого, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн байна.