Монгол Улсын засгийн газар Монголын мянганы сорилтын сангийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа Эрүүл мэндийн төслийн дагуу 21 аймгийн эрүүл мэндийн газарт орчин үеийн тоноглол бүхий автомашин, аймаг дүүргийн эмнэлэгүүдэд сургалтын иж бүрэн тоног төхөөрөмж гардууллаа.