ҮР ДҮН: 453271-453280 ХҮРТЭЛ / НИЙТ: 514441

Дэлбэрэлтэнд өртөгсдөд тусламж үзүүлнэ

Мексикийн Ерөнхийлөгч Фелип Калдерон Пуэбла мужийн Сан Мартин Тексмилукан хотын нефть дамжуулах хоолойн дэлбэрэлтэнд өртсөн хохирогчдыг эмчилж, хэрэгцээт яаралтай тусламжийг үзүүлэх тушаалыг ням гаригт гаргав.

Сургалт болж байна

Монгол Улсын Засгийн газрын дэмжлэг, Европын холбоо болон Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Шувууны томуу, хүний томуугийн цартахалтай тэмцэх, чадавхийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд өнөөдөр цартахлын үед салбар хоорондын харилцан ажиллах, аргыг боловсруулах сургалт болж байна.

Цагдаа зодсон хятадуудаас 100 сая төгрөг авчээ

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэхээр очсон хоёр цагдаагийн ажилтныг зодож хүнд гэмтээсэн БНХАУ-ын зургаан иргэнээс шүүхийн шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгө болох 100 сая төгрөгийг гаргуулан, төрийн сангийн дансанд байршуулж хоёр улсын эрх зүйн гэрээ хэлэцээрийн дагуу тэднийг нутаг буцаасан байна.

Линдсей Вонны ээлжит ялалт

Уулын цанын дэлхийн цомын тэмцээний ээлжит гараа Францын Валь д’Изер цанын баазад боллоо. Эмэгтэйчүүдын “Супер-Жи” төрлийн уралдаанд АНУ-ын тамирчин Линдсей Вонн хамгийн шилдэг нь байлаа.

Бэрбатов – Шагналын эзэн

Манчэстэр Юнайтэдын довтлогч Димитар Бэрбатов Премьер лигийн 10 гоол хамгийн түрүүлж оруулсан тоглогчид олгодог Алтан шаахай шагналын эзэн боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж