ҮР ДҮН: 452461-452470 ХҮРТЭЛ / НИЙТ: 514403

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэнэ

Монгол Улсын засгийн газар Монголын мянганы сорилтын сангийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа Эрүүл мэндийн төслийн дагуу 21 аймгийн эрүүл мэндийн газарт орчин үеийн тоноглол бүхий автомашин, аймаг дүүргийн эмнэлэгүүдэд сургалтын иж бүрэн тоног төхөөрөмж гардууллаа.

Д.Батмөнх: Би мориндоо үнэнч

Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд “Морины Батмөнх” хэмээх уран бүтээлийн нэрээрээ олны танил болсон Дүрслэх урлагийн дээд сургуулийн багш, Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Д.Батмөнх “Тэнгэрийн морьд-5” үзэсгэлэнгээ дэлгэсэн юм.

Сэтгүүлчийг шийтгэхийг эсэргүүцэж байна

“Глоб Интернэшнл” ТББ 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14.00 цагт “Монгол ньюс” компаны байранд хэвлэлийн бага хурал хийж сэтгүүлчийг эрүүгийн хуулийн гүтгэлэг, доромжлолын зүйл ангиар шийтгэхийг, хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг бүрэн дампуурч, зогсооход хүргэж болзошгүй их хэмжээний төлбөр нэхэмжилснийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ.

iTunes-ын шилдэг борлуулалттай цомог

Өнгөрсөн долоо хоногт хамгийн их борлуулалттай байсан сингл болон цомгийн жагсаалтаа iTunes зарлажээ. Уг жагсаалтыг Bruno Mars тэргүүлсэн байна.

Япон улс хүүгийн төвшинг өөрчилсөнгүй

Япон улсын эдийн засаг доройтож байгаа энэ үед иргэдийн зарцуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор банкны бодлогын хүүгийн төвшинг 0,1 хувь хэвээр үлдээх шийдвэр гаргасан байна.

Их Британийн төрийн зээл авалт өслөө

Их Британийн Үндэсний статистикийн газрын хамгийн сүүлийн тайлангаас харахад тус улсын төрийн өмчит байгууллагуудын өрийн хэмжээ рекорд тогтоохуйц өндөр хэмжээнд хүрсэн байна.

Зэсийн үнэ рекорд тогтоов

Дэлхийд зэсийн олборлолтоор гуравдугаарт ордог Чили улсын Коллахуаси уурхайд осол гарч, хангамж буурах нь тодорхой болсоноос мягмар гаригт зэсийн үнэ 9000 ам.доллараас дахин давж, рекорд тогтоосон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж