ҮР ДҮН: 449721-449730 ХҮРТЭЛ / НИЙТ: 509735

Төрийн шагналаа шатаана гэв

Бага насны охиныг санаатай алсан хэрэгт яллагдагчаар татагдсан Ө.Хэрлэнчимэг нарын найманд хүнд холбогдох хэргийн хохирогч Ц.Гончиг Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлсэн шаардлага бичигт хариу ирэхгүй бол ЦЕГ-ын өмнөх талбайд төрийн шагнал, одон медалиа шатаана гэсэн мэдээллийг өнөөдөр сэтгүүлчдэд өгөв.

Айлчлал амжилттай болсныг дүгнэв

ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус улсын Засгийн газрын дарга В.В.Путинтэй ганцаарчилсан уулзалт болон өргөтгөсөн хэлэлцээ хийлээ.

Зам тээврийн осол 20,2 хувиар өсчээ

Замын цагдаагийн газрын судалгаагаар он гарсаар улсын хэмжээнд зам тээврийн осол гэмтэл, хэрэг зөрчлийн 1488 тохиолдол бүртгэгджээ.

101 зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргажээ

Засгийн газраас 2010 оныг бизнесийн шинэтгэлийн жил болгон зарласан тул Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан өнгөрсөн зургаан сарын хугацаанд ажиллаж, аж ахуйн үйл ажиллагааны 152 зөвшөөрөл, бусад 151 зөвшөөрөл, хууль эрх зүйн 35 зөвшөөрөл олгож байгааг нэр бүрчлэн судалж, эдгээрээс 101 зөвшөөрлийг хүчингүй болгох боломжтой гэж үзжээ.

Орос Монголын өрийг цайруулав

Оросын талд төлөх Монголын өрийг зохицуулах талаар тохиролцож чадав. Москвад айлчилж байгаа Монголын ерөнхий сайд Сүхбаатарын Батболдтай Оросын ерөнхий сайд Владимир Путин, хэлэлцээр хийгээд зохих бичиг баримтад гарын үсгээ зурсан тухай РИА Новости агентлаг дамжуулжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж